Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

610 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ажиллагааны зарим уламжлалыг хадгалан үлдсэн, өөрөөр хэлбэл хэргийн бодит үнэнийг тогтоох, хэлбэрийн тэгш байдлаар зогсохгүй талуудын байцаан шийтгэх ажиллагаанд, түүний дотор шүүх хуралдаанд оролцох үүргийг бодит-практик тэнцвэрт байдлыг дээд зэргээр хангаж Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг явуулах боломжтой гэгдэх тэр хүрээнд прокурорын үйл ажиллагаа явагдаж ирсэн байна. Гэтэл уг хуулийн 342.1, 347.5-д оруулсан нэмэлт, өөрчлөлт нь шинэ гэгдэх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн үзэл баримтлалтай хэрхэн нийцэж байна вэ гэдэгт эргэлзээ төрүүлэхэд хүргэж байна. Учир нь, “дээд шатны прокурор” гэдэг томъёолол юуг агуулж байна, 347.1-д “хяналтын шатны шүүхийн тогтоол нь эцсийн шийдвэр байна” гэсэн заалттай атлаа түүнд яллагч нэг тал болох прокурор л эсэргүүцэл бичих эрхтэй гэсэн нь мэтгэлцэх зарчимд хэр нийцэх вэ зэрэг асуулт тавигдаж таарна. Иймд эдгээр нь тодорхой тайлбар шаардаж байна...” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: Улсын Их Хурлаас 2007 оны 8 дугаар сарын 9-ний өдөр баталсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар уг хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д “... дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй”, 347 дугаар зүйлийн 347.5-д “...эсхүл Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичсэн бол ... эсэргүүцэл бичсэнээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр нэг удаа хянан шийдвэрлэнэ” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй болох нь дараахь үндэслэлээр тогтоогдож байна. 1. 1963 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд 1995 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт буюу уг хуулийн 362 дугаар зүйлийн “Улсын ерөнхий прокурор анхан шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр таслан шийдвэрлэх тогтоол, давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн магадлалд доод шатны прокурорын саналыг үндэслэн эсэргүүцэл бичих эрхтэй” ...гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 3 дугаар сарын 27ны өдрийн 3 дугаар дүгнэлт хүчинтэй байгаа бөгөөд уг дүгнэлтээр прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг Үндсэн хуулийн цэц хүлээн зөвшөөрсөн байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5