Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

609 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Харин Улсын Их Хурлаас 2007 оны 8 дугаар сард батлагдсан Прокурорын байгууллагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1-д, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347 дугаар зүйлийн 347.4, 347.5д; Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т тус тус оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Улсын Их Хурал ямар үзэл баримтлал, зарчимд нийцүүлж дээрх нэмэлт өөрчлөлтүүдийг оруулсан нь тодорхойгүй байна. Харин прокурорын удирдлага Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342, 347 дугаар зүйлд өөрчлөлт оруулах шаардлагыг “Улсын яллагч үндэслэлгүйгээр яллахаас татгалзсан эсхүл тодорхой хүндэтгэн үзэх шалтгааны улмаас /амралттай, гадаад явсан зэрэг/ улсын яллагч шүүхийн хууль зөрчсөн тогтоолыг зөвтгүүлэх боломжгүй тохиолдолд гэм буруутай этгээд ял завших, хохирогчийн эрх ашиг ноцтойгоор зөрчигдөх явдал гарч байсан нь дээд шатны прокуророос эсэргүүцэл бичихэд хүргэж байгаа, ийнхүү прокурор эсэргүүцэл бичих явдал нь прокурор, шүүгч нарын хууль бус ажиллагаа, алдаа зөрчлийг тухай бүр нь зөвтгүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээд нэг бүрт зохих ялыг шударгаар оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байхад ач холбогдол нь оршино” хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэл муутай юм. Учир нь энэ асуудлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 357363 дугаар зүйлүүдээр тусгайлан зохицуулсныг анхааран үзсэнгүй. Тухайлбал, хууль зөрчсөн прокурор, хууль бус шийдвэр гаргасан шүүгчийн талаарх гомдлыг прокурор хүлээн авах, уг гомдлыг шалгаад энэ үндсэн дээр хууль бус шийтгэх тогтоол, магадлалыг хянуулахаар прокурор дүгнэлт бичиж Улсын дээд шүүхэд хүргүүлэх, уг дүгнэлтийн дагуу хяналтын шатны шүүх хэргийг хянаж үзээд хууль зөрчиж гаргасан шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох эсвэл дүгнэлтийг хэрэгсэхгүй болгох зэрэг харилцааг эдгээр зүйл, хэсгээр зохицуулсан юм. Гадаад улс орнуудын хууль тогтоомжийн лавлагааг харж үзвэл прокурор эсэргүүцэл бичдэг, энэ дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болдог журам манайхаас өөр улс орнуудад үйлчилдэггүй байна. Харин хуучин ЗСБНХУ, түүний холбооны гишүүн улсуудад дээрх журам үйлчилж байжээ” гэжээ. Зургаа. Эрүүгийн эрх зүйн доктор, профессор, эрдэмтэн Ж.Бямбаа Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “...Манай өнөөгийн шүүн таслах ажиллагаа нь мэтгэлцэх зарчимд тулгуурлан явагддаг, гэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5