Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

611 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347 дугаар зүйлийн 347.5-д Хяналтын шатны шүүхийн тогтоолд Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичсэн бол эсэргүүцэл бичсэнээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр нэг удаа хянан шийдвэрлэнэ гэх зохицуулалт нь шүүхийн хараат бус байдалд халдсан шинжийг агуулаагүй байна. Хэдийгээр Улсын Ерөнхий прокурор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347.5-т заасны дагуу шүүхийн эцсийн шийдвэрт эсэргүүцэл бичиж Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааныг хуралдуулах боломжтой ч энэ нь шүүхийн шийдвэрт ямар нэг байдлаар нөлөөлөх хууль зүйн үндэслэл болохгүй байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар уг хуулийн 342 дугаар зүйлийн 342.1, 347 дугаар зүйлийн 347.5-д тус тус оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дах хэсгийн “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй”, Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1; Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1/; Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллаганы тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-д тус тус заасныг үндэслэн МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ: 1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д “...дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй”, 347 дугаар зүйлийн 347.5-д “...эсхүл Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5