Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

608 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл өөрчлөлт оруулах тухай хуулиар шүүхийн тогтоолд дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болох тухай зохицуулалтыг шинээр хуульчилсан болно. Улсын Ерөнхий прокурор болон дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авах эсэх нь гагцхүү шүүх, шүүгчийн хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, нотлох баримтад тулгуурлан дотоод итгэл, бүрэн эрхийн хүрээндээ шийдвэрлэдэг асуудал тул шүүхийн үйл ажиллагаанд прокурор хяналт тавьж буй арга хэрэгсэл гэж үзэхгүй байна. Өөрөөр хэлбэл прокурорын эсэргүүцэл нь заавал биелэгдэх шинжгүй, шүүх хуралдаанд оролцогч нараас тавьдаг саналуудын нэг нь гэж ойлгож болно” гэжээ. Тав. Эрүүгийн эрх зүйн доктор, профессор, эрдэмтэн Б.Бат-Эрдэнэ Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “...Түүхэн үүднээс авч үзвэл Монгол Улсад прокурор давж заалдах болон хяналтын шатны шүүхийн магадлал, тогтоолын талаар эсэргүүцэл бичиж байсан буюу өөрөөр хэлбэл шүүн таслах үйл ажиллагаанд хяналт тавьж байсан нь прокурорын байгууллагаас яам, тусгай газар, албан тушаалтны гаргасан шийдвэрт ерөнхий хяналт тавьж байсантай холбоотой байсан байна. Харин 1992 оны шинэ Үндсэн хуулиар прокурорын ерөнхий хяналтыг халж зөвхөн прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох чиг үүргийг хуульчлан заасан байна. Үндсэн хуулийн дээрх заалтын үзэл санаанд нийцүүлж 1993 онд батлагдсан Прокурорын байгууллагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Улсын ерөнхий прокурор Улсын дээд шүүхийн хяналтын журмаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн тогтоол хуульд харшилсан гэж үзвэл санал гаргана”, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347 дугаар зүйлийн 347.2 дахь хэсэгт “... тогтоол хуульд харшилсан гэж үзсэн Улсын ерөнхий прокурорын ...саналыг үндэслэн Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч дүгнэлт гаргасан тохиолдолд хэргийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр нэг удаа хянан хэлэлцэнэ” гэсэн заалтууд нь шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах, аль ч байгууллага албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй гэсэн Үндсэн хуулийн заалтаас урган гарч ирсэн зохицуулалт буюу шинэ Үндсэн хуулийн үзэл санаа, зарчмын бодит тусгал болсон юм.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5