Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

607 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шийтгэсэн талаар Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн дүгнэлт бичигдээгүй тохиолдолд Улсын Ерөнхий прокурор хяналтын шатны шүүхийн тогтоол хуульд харшилсан гэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347 дугаар зүйлийн 347.4 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэл бичиж зөвтгүүлэх нь Эрүүгийн хууль, тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх прокурорын үндсэн чиг үүрэгтэй нийцэж байгаа төдийгүй Үндсэн хуулийн шударга ёсны болон хууль дээдлэх, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны гэмт хэрэг үйлдсэн этгээд нэг бүрт зохих ялыг шударгаар оногдуулах, гэм буруугүй хэнийг ч хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэсэн зорилт зарчмуудтай ч уялдаатай юм. Ийнхүү хэргийг хүндрүүлж буюу хөнгөрүүлэн шийдвэрлүүлэхээр Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд заасан хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох зарчмын хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны нэг хэлбэр юм. Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн дүгнэлт, Улсын Ерөнхий прокурорын эсэргүүцлийг үндэслэж нийт шүүгчдийн хуралдаанаар хэргийг хэлэлцсэн аль ч тохиолдолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 17 дугаар зүйлд заасан прокурор болон өмгөөлөгч нар нь адил тэгш эрхтэйгээр шүүх хуралдаанд оролцож, хэрэгт ач холбогдол бүхий ямар ч асуудлаар илэрхийлж, эрх тэгш мэтгэлцэх боломжтой байгаа болно. 2. ...2002 онд батлагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт гагцхүү шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон прокурор шүүхийн шийтгэх болон цагаатгах тогтоолд эсэргүүцэл бичихээр хуульчлагдсан байсан. Ингэснээр улсын яллагч тодорхой хүндэтгэн үзэх шалтгааны улмаас /амралттай, өвтэй, гадаадад явсан зэрэг/ байгаагүй бол шүүхийн хууль зөрчсөн тогтоолыг зөвтгүүлэх боломжгүй болох эсхүл улсын яллагч үндэслэлгүйгээр яллахаас татгалзсанаар гэм буруутай этгээд ял завших, хохирогчийн эрх ашиг ноцтойгоор зөрчигдөх явдал цөөнгүй гарч байна” гээд үүнтэй холбогдуулан эрүүгийн хэргээс нэг жишээ дурдсан байна. Цааш нь тайлбартаа: шүүх нь өөрийн санаачлагаар шүүгдэгчийн ялыг хүндрүүлэхгүй, яллах үүрэгтэй прокурор нь эсэргүүцэл бичих эрхгүй гэсэн хуучин хуулийн заалтуудаас болж гэмт этгээдүүд ял завших асуудал удаа дараа гарч байна. Эдгээр нөхцөл байдлууд болон Үндсэн хуулийн 56 дугаар зүйлд заасан “прокурор ...шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэсэн чиг үүргийг нэг мөр хэрэгжүүлэх үүднээс Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт,

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5