606 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дугаар зүйлийн 23.1-д “Улсын ерөнхий прокурор Улсын дээд шүүхийн хяналтын журмаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн тогтоол хуульд харшилсан гэж үзвэл санал гаргана” гэсэн заалт орсон юм. 2001 онд бичигдсэн “Прокурорын ном” гарын авлагын оршил хэсэгт доктор, профессор Б.Чимэд “...Монгол Улсын Прокурорын газрууд бол Үндсэн хуулийн чиг үүргийнхээ дагуу эрүүгийн мөрдөн шалгах хүрээний байгууллага мөн. Ерөнхий хяналтыг шилжүүлснээр прокурор эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгахаас эцэслэн шийдвэрлэх хүртэлх ажилд хууль хэрхэн биелүүлж байгааг хянаж, энэ хүрээнд хууль ёсыг хамгаалах ажлыг дагнаж эрхэлдэг мэргэшсэн байгууллага болж байгаа хэрэг. Энэ бол олон улсын нийтлэг жишиг юм” хэмээн Монгол Улсын Прокурорын байгууллагын чиг үүргийг тодорхойлсон байна” гээд одоогийн байдлаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1, 347 дугаар зүйлийн 347.5-д тус тус заасны дагуу дээд шатны прокуророос эсэргүүцэл бичсэн болон Улсын Ерөнхий прокурорын эсэргүүцлээр Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүн хуралдсан тохиолдол гараагүй байна” гэжээ. Дөрөв. Улсын Ерөнхий прокуророос Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбарт: “1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347 дугаар зүйлийн 347.2 дахь хэсэгт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч нь зөвхөн ялтан хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нараас хяналтын шатны шүүхийн тогтоол хууль зөрчсөн гэж үзэж гомдол гаргасан тохиолдолд Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхээр дүгнэлт гаргахаар тусгагдсан. Энэ гомдол гараагүй тохиолдолд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч гэмт этгээд ял завшсан эсхүл үндэслэлгүйгээр ял шийтгэгдсэн зэрэг хууль зөрчсөн шүүхийн тогтоолыг зөвтгүүлэхээр дүгнэлт бичих боломжгүй болгож байгаа юм. Прокурорын байгууллагын тухай хуулийн 2 дугаар зүйлд “Прокурорын байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах үндсэн чиг үүрэг бүхий байгууллага”, мөн хуулийн 31 дүгээр зүйлд “Прокурор шүүх хуралдаанд оролцох чиг үүргээ биелүүлэхдээ хуулиар тогтоосон үндэслэл журмын дагуу эсэргүүцэл бичнэ” гэж тус тус заасан байдаг. Иймд шүүхээс гэмт этгээдэд оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдсэн арга, сэдэлт, учруулсан хор уршиг зэрэгтэй нийцээгүй хэт хөнгөн ял оногдуулсан, ял завшуулсан эсхүл үндэслэлгүйгээр ял
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5