605 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлд “Прокурор ...шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно”, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5.1.7-д “яллах тал” гэж прокурорыг ойлгоно, 5.1.20д “прокурор” гэж бүх шатны прокурорын газрын прокурорыг ойлгоно, 5.1.26-д “прокурорын дүгнэлт” гэж прокуророос шүүх хуралдаан дээр гаргасан саналыг ойлгоно, 17.2-т “шүүгдэгчид сонсгосон ялыг нотлох үүргийг прокурор хүлээнэ”, Прокурорын байгууллагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Прокурор шүүх хуралдаанд оролцох чиг үүргээ биелүүлэхдээ хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу эсэргүүцэл бичнэ.” гэж тус тус заасан байдаг. Түүнчлэн Улсын Их Хурал 2007 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хяналтын шатны шүүхийн тогтоолд Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болсонтой холбогдуулан Прокурорын байгууллагын тухай хуулийн 23.1, Шүүхийн тухай хуулийн 20.4 дэх хэсэгт холбогдох өөрчлөлтийг оруулсан. Мөн 1998 онд Үндсэн хуулийн цэц хуучин үйлчилж байсан буюу 1963 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 362 дугаар зүйлд “Улсын ерөнхий прокурор анхан шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр таслан шийдвэрлэх тогтоол, давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн магадлалд доод шатны прокурорын саналыг үндэслэн эсэргүүцэл бичих эрхтэй” ...гэсэн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хэлэлцээд Цэцийн 1998 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар дүгнэлтээр уг асуудал нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна гэж шийдвэрлэж байсан байна. Цэцийн дээрх дүгнэлт нь одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд 1963 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн уг асуудлаарх холбогдох заалтын агуулга, зарчим нь одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд тусгагдсан байгаа болно” гэжээ. Гурав. Улсын Дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбарт: “...1993 онд батлагдсан Прокурорын байгууллагын тухай хуулийн төслийг боловсруулах үзэл баримтлалд дурдахдаа “... Ерөнхий прокурорын бүрэн эрхийг Үндсэн хуулийн зарчимд нийцүүлж тусгав. Энэ хүрээнд Ерөнхий прокуророос ...Улсын Дээд шүүхтэй харилцах харилцааны асуудлыг төсөлд тусгав” гэсэн байх бөгөөд энэ үзэл баримтлалын дагуу Прокурорын байгууллагын тухай хуулийн 23
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5