Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

603 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зүйн хувьд үндэслэлтэй эсэхийг үл харгалзан эсэргүүцлийн дагуу шүүх тухайн хэргийг дахин хянан хэлэлцдэг байв. Гэтэл 1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн прокурорын хяналтын хүрээг хязгаарлаж зөвхөн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох болсон юм. Өөрөөр хэлбэл хэмжээгүй эрхт хяналтын гаж буруу тогтолцоог бүрэн халсан.Дүгнэж хэлбэл нэгэнт түүх болон үлдсэн прокурорын хяналтын хуучин тогтолцоог санагалзсан мэт 2007 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцсон улсын яллагчаас гадна тухайн хэргийн талаар харьяалал үл хамаарах дээд шатны прокурор хэмээх үл ойлгогдох албан тушаалтан эсэргүүцэл бичих болж байна. Дээд шатны гэх прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг заасан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1, 347 дугаар зүйлийн 347.5 дахь заалтыг утгачилан ойлговол, Нэгдүгээрт: Шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоогүй прокурор эсэргүүцэл бичнэ. Хоёрдугаарт: Ийнхүү эсэргүүцэл бичихийн тулд аль нэг шүүхийн шийтгэх тогтоол, магадлал, тогтоолыг хөндлөнгөөс хянаж үзнэ. Өөрөөр хэлбэл шүүн таслах ажиллагаанд хяналт тавина. Гуравдугаарт: Шийтгэх тогтоол, магадлал, тогтоолыг ямар нэгэн байдлаар олж авах, эсвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1, 347 дугаар зүйлийн 347.5 дах заалтыг практикт нэг мөр хэрэгжүүлэхийн тулд бүх шатны шүүх гаргасан шийдвэрээ прокурорын байгууллагад хүргүүлдэг хуучин журамд шилжих. Дөрөвдүгээрт: Прокурорын байгууллага нь хуулиар олгосон эрхийхээ дагуу шүүхийн бүх шийдвэрийг хянаж, эсэргүүцэл бичихийн тулд одоогийн байгаа орон тоогоо нэмэгдүүлнэ гэсэн үг юм. Чухамхүү ийм учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д “...эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй”, мөн хуулийн 347 дугаар зүйлийн 347.5-д “...эсхүл Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичсэн бол эсэргүүцэл бичсэнээс ...” гэсэн нь Үндсэн хуулийн 56 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэсэн заалтыг зөрчиж байна” гэжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5