Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

602 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй”, “Монгол Улсын Дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд ...давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх” гэсэн заалтуудыг Монгол Улсын Үндсэн хуулийн 49, 50 дугаар зүйлд хуульчлан заасан. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1, 347 дугаар зүйлийн 347.5-д зааснаар улсын яллагчаас гадна эрх зүйн байдал нь тодорхой бус “прокурор” гэх албан тушаалтан шүүн таслах ажиллагаанд оролцож, эсэргүүцэл бичих болсон нь нэг талаас хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр хэргийг шийдвэрлэдэг шүүгчийн хараат бус байдлыг зөрчсөн үйлдэл төдийгүй, шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож буй илрэл гэж үзэхээс өөр аргагүй. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д “...дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй”, 347 дугаар зүйлийн 347.5-д “эсхүл Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичсэн бол эсэргүүцэл бичсэнээс ...” гэсэн заалт нь Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэсэн заалтыг тус тус зөрчиж байна. 4. Эрх зүйн түүхийг эргэн харвал социалист төр нь өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ төрийн тусгай байгууллагаар дамжуулж, төрийн бүхий л байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд ерөнхий болон тусгай хяналт тавьж байв. Энэхүү хяналтын тогтолцоо өмнөх Үндсэн хуулиудад хуульчлан бэхжүүлсэн нь түүх болон үлдсэн. Тухайлбал, 1940, 1960 оны БНМАУын Үндсэн хуулиудад прокурорын дээд болон ерөнхий хяналтыг хуульчилсан бөгөөд уг хяналтыг хэрэгжүүлэх хүрээнд прокурор төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж байсны нэгэн адил шүүх өөрийн гаргасан шийдвэрээ прокурорт хүргүүлж зохих шатны хэн нэгэн прокурор уг шийдвэрийг хянан үзсэний үндсэн дээр эсэргүүцэл бичиж, тухайн эсэргүүцэл эрх

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5