601 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нийгмийн харилцааг зохицуулж буйг үл харгалзан УИХ-аас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342, 347 дугаар зүйлд өөрчлөлт оруулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн зарчимтай шууд зөрчилдөж байна. 2. Эрүүгийн хэргийн шүүн таслах ажиллагаа нь эрх тэгш бүхий яллах, өмгөөлөх талын мэтгэлцээний үндсэн дээр явагдах бөгөөд яллах тал нь прокурор, харин өмгөөлөх, цагаатгах тал нь шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, түүний төлөөлөгч байна. Мөн талууд шүүх хуралдааны үед нотлох баримтыг шинжлэн судлахад оролцох, хүсэлт гаргах, хэрэгт ач холбогдол бүхий ямар ч асуудлаар саналаа илэрхийлэх талаар эрх тэгш байна хэмээн зохицуулсан. Ийм ч учраас 2002 онд батлагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар хяналтын шатны шүүхийн тогтоол хуульд харшилсан гэж үзвэл талууд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандаж эрх тэгш байх зарчмынхаа дагуу өмгөөлөгч гомдлоо гаргаж, харин шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцсон прокурор буюу улсын яллагч эсэргүүцэл бичиж болох ба уг асуудлаар гагцхүү Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч дүгнэлт гаргасан тохиолдолд хэргийг Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцдэг байв. /Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347 дугаар зүйлийн 347.2 буюу хуучин заалт/ Гэтэл 2007 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар “Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч дүгнэлт гаргасан, эсхүл Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичсэн бол хэргийг дүгнэлт гаргасан, эсэргүүцэл бичсэнээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр нэг удаа хянан шийдвэрлэнэ” гэсэн заалтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347 дугаар зүйлийн 347.5-д оруулсан байна. Энэхүү заалт нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн заалтыг зөрчиж байна. 3. 1992 оны Монгол Улсын Үндсэн хууль нь засаглалын хуваарилалтыг нарийвчлан тогтоосны зэрэгцээ шүүх, шүүгчийн хараат бус байдлыг хангах явдлыг хуульчлан бэхжүүлсэн юм. Тухайлбал, “шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана”, “Ерөнхийлөгч,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5