Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

600 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 1. 1992 оны Монгол Улсын Үндсэн хууль нь урьд өмнө прокуророос төрийн бүхий л байгууллагын үйл ажиллагаанд ерөнхий хяналт тавих эрхтэй байсныг халж, зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаа, мөн ял эдлүүлэх ажиллагаанд тус тус хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох чиг үүрэгтэйг хуульчлан бэхжүүлсэн юм. Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш Прокурорын байгууллагын тухай, Эрүүгийн байцаан шийтгэх болон Шүүхийн тухай хуулиуд шинэчлэгдэн батлагдаж, уг хуулиудыг Үндсэн хуулийн үзэл баримтлалтай нийцүүлж прокурорын чиг үүргийг улам тодорхой болгосон зарчмын заалтууд орсон юм. Прокурорын байгууллагаас хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглалтай хэрхэн харилцах тухай заалтуудыг Прокурорын байгууллагын тухай хуулийн 19-23 дугаар зүйлүүдэд тодорхой тусган зохицуулсан болно. Тухайлбал, уг хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Улсын ерөнхий прокурор Улсын Дээд шүүхийн хяналтын журмаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн тогтоолд хуульд харшилсан гэж үзвэл санал гаргана”, 23 дугаар зүйлийн 23.4-д “Улсын Ерөнхий прокурор бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад хууль, түүнд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай баримт илэрвэл түүнийг шийдвэрлүүлэхээр Улсын Дээд шүүхэд шилжүүлнэ”, 31 дүгээр зүйлийн 31.1-д “Прокурор шүүх хуралдаанд оролцох чиг үүргээ биелүүлэхдээ хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу эсэргүүцэл бичнэ” гэж; Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1д “...улсын яллагч ...хяналтын шатны шүүхэд эсэргүүцэл гаргах эрхтэй”, 347 дугаар зүйлийн 347.2-д “Энэ хуулийн 347.1-д заасан тогтоол хуульд харшилсан гэж үзсэн Улсын Ерөнхий прокурор эсхүл Улсын Дээд шүүхийн шүүгчийн саналыг үндэслэн Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч дүгнэлт гаргасан тохиолдолд хэргийг Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр нэг удаа хянан хэлэлцэнэ” гэж; Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-д “Хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч дүгнэлт гаргавал хэрэг маргааныг Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заасан юм. 1992 оны Үндсэн хуульд Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, ...нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн хэмээн тунхаглахын учир мөн нөгөө талаар дээр нэр дурдсан хуулийн заалтууд хүчин төгөлдөр үйлчилж

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5