Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

599 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2007.12.21 Дугаар 13 Улаанбаатар хот Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 15.00 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүдэд Н.Жанцан, Ж.Амарсанаа, Ц.Сарантуяа /илтгэгч/, Д.Мөнхгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Нарантуяаг оролцуулан хийв. Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд өргөдөл гаргагч, иргэн Б.Баярсайхан, Б.Эрдэнэбилэг, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Ц.Шаравдорж нар оролцов. Нэг. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Баярсайхан, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч, иргэн Б.Эрдэнэбилэг нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д “...дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй”, 347 дугаар зүйлийн 347.5-д “...эсхүл Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичсэн бол ... эсэргүүцэл бичсэнээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр нэг удаа хянан шийдвэрлэнэ” гэсэн нь дараахь үндэслэлээр Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5