596 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зэргээр тодорхой эрх, үүрэгтэйгээр ажилладаг тул аливаа чуулган зарлагдсан хугацаанд нам, эвслийн бүлэг тодорхой цаг хугацаанд хуралдаанаа хийх шаардлагатай байдаг. Энэ утгаараа Улсын Их Хуралд суудал авсан нам, эвслийг гишүүдийн үйл ажиллагааны зохион байгуулалтын хэлбэр гэж ойлгож Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын бусад бүрэн эрх, ...зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэж заасантай нийцнэ гэж үзэж байна” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурал бүрэн эрхээ чуулган, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ” гэж зааснаас үзэхэд “чуулган” нь Улсын Их Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр болох нь тодорхой байна. Энэ нь ч Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т нэгэн адил хуульчлагджээ. Аливаа улс төрийн намын зорилго нь сонгуульд дангаар буюу хамтран /эвсэл/ оролцож өөрийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чадамж бүхий суудлыг парламентад бүрдүүлэх явдал байдаг. Түүнчлэн “нам, эвслийн бүлэг” гэх Улсын Их Хурлын зохион байгуулалтын бүтцийг Монгол Улсын Үндсэн хуульд хуульчилснаас гадна нам, эвслийн бүлэг нь зөвхөн тухайн сонгуулийн дүнд бий болж болохоор зохицуулсан байна. Нам, эвслийн бүлгийг Улсын Их Хуралд суудал бүхий нам, эвслээс ийнхүү Үндсэн хуулиар ялгамжтайгаар хуульчилсан нь парламентат ёсны мөн чанар, парламентын намууд болон түүний эрх хэмжээ, чиг үүрэгтэй салшгүй холбоотой юм. Монгол Улсын Үндсэн хуульд олон намын тогтолцоонд үндэслэсэн байнгын ажиллагаатай парламентийн үндсийг бий болгосон бөгөөд Улсын Их Хурлын бүрэн эрхээ хэрэгжүүлэх хэлбэр болох “чуулган”-д нам, эвслийн бүлгийн хуралдааныг хамаарахгүй гэсэн үзэл баримтлал илэрхийлэгдэхгүй байна. Нам, эвслийн бүлэг Улсын Их Хурлын бүтцэд нэгэнт хамаарч байгаа тул түүний хуралдааныг чуулганы бүрэлдэхүүнд оруулсан нь үндэслэлтэй байна. Иймд Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “Чуулган нь ... түүнчлэн нам, эвслийн бүлгийн хуралдаанаас бүрдэнэ” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “хууль дээдлэх,.. нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5