597 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл мөн”, Хорин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурал бүрэн эрхээ чуулган, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ”, 2 дахь хэсгийн “Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа тавиас доошгүй ажлын өдөр чуулна”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, ...бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “Чуулган нь ... түүнчлэн нам, эвслийн бүлгийн хуралдаанаас бүрдэнэ” гэсэн нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Хорин долдугаар зүйлийн 1, 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг тус тус зөрчөөгүй байна. 2. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасны дагуу хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГАЛАГЧ Н.ЖАНЦАН ГИШҮҮД П.ОЧИРБАТ Ж.АМАРСАНАА Ж.БОЛДБААТАР Ц.САРАНТУЯА
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5