Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

595 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нэр дэвшин сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдээс бүрддэг бөгөөд Улсын Их Хуралд сонгогдоогүй гадуур байгаа хүчин төрийн бодлогыг тодорхойлохгүй. Хоёрт нам, эвслийн бүлэг зөвхөн санал, дүгнэлт гаргах бөгөөд шийдвэрийг Улсын Их Хурал гаргадаг юм. Иргэн Н.Ариунболдын “чуулган” гэдэг нь “хуралдаан” байна гэсэн үндэслэлийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч байна. Улсын Их Хурал буюу парламентын үйл ажиллагааны гол чухал хэлбэр бол “хуралдаан” бөгөөд асуудлыг цөөнхийн саналыг харгалзан олонхийн санал хурааж шийдвэрлэдэг. Улсын Их Хурал өөрөө 76 гишүүнээс бүрддэг. Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1-д “Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна” гэж заасан. Улсын Их Хурал бүрэн эрхээ чуулган буюу “хуралдаан” гэсэн хэлбэрээр хэрэгжүүлнэ. Байнгын хороо, нам, эвслийн бүлэг гишүүдээс бүрдэнэ. Тэгэхээр Улсын Их Хурлын гишүүд хуралдана гэсэн үг юм. Улсын Их Хурал чуулганаараа төрийн гадаад, дотоод бодлогын, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн, төрийн байгуулалтын асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхдээ хуралдахаас гадна Улсын Их Хурлын гишүүд бүрэн эрхийнхээ дагуу хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцүүлэх, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын тайлан, мэдээллийг сонсох, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын ажилтай танилцах, иргэдийг хүлээн авч уулзах, хүсэлтийг нь сонсож холбогдох арга хэмжээ авах зэргээр олон төрлийн асуудлыг шийдвэрлэдэг болно. Эдгээрээс үзэхэд Улсын Их Хурлын чуулган бол хуралдаанаас гадна байнгын хороо, Улсын Их Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын хэлбэрийг нэгэн адил хамаардаг цогцолбор ойлголт юм. Нам, эвслийн бүлэг нь Улсын Их Хурлын гишүүдийн үйл ажиллагааны зохион байгуулалтын хэлбэр бөгөөд Улсын Их Хурлын бүтцэд хамаарч байдаг тул түүний эрх, үүрэг, үйл ажиллагааны зохион байгуулалтын бусад асуудлыг нэгэн адил Улсын Их Хурлын тухай хуулиар зохицуулж байдаг. Тийм ч учраас эрхлэх ажлаа намын дээд, төв, гүйцэтгэх байгууллагын өмнө шууд хариуцахгүй байхаар хуульчлан заасан. Бүлэг нь байнгын хороотой адил хуралдаан хийж байж төсөл болон бусад асуудлыг хэлэлцэж санал, дүгнэлт гаргах

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5