Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

594 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Монгол Улсын Үндсэн хуулинд байнгын хороо гэсэн Улсын Их Хурлын зохион байгуулалтын бие даасан хэлбэр байх талаар заасан бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг нь зөвхөн Улсын Их Хурал тогтоож байхаар заасан байна. Нам, эвслийн бүлгийн хуралдаан нь чуулганы нэг хэсэг болсноороо нам, эвслийн бүлэгт харьяалагддаггүй гишүүдийн эрх ашиг хөндөгдөж байгаа бөгөөд тухайлбал Үндсэн хуульд заасны дагуу тодорхой хугацаанд чуулах /хуралдах/ ёстой чуулганы ажиллагаанд / хуралдаанд/ бүрэн гүйцэд оролцох боломжгүй болж байгаа юм. Анхны Улсын Их Хурлын тухай хуулиудад “байнгын хороодын хуралдааныг чуулганы ажиллагаанд тооцно” гэж зааж байсан бол 2001, 2006 онуудад шинэчлэгдэн батлагдаж гарсан Улсын Их Хурлын тухай хуульд байнгын хороо, нам, эвслийн бүлгийн хуралдаан нь чуулганы бүрэлдэхүүн байх тухай заасан байна. Тухайн үеийн Улсын Их Хурлын холбогдох заалт нь өөр хоорондоо адилгүй найруулагдсан байх боловч байнгын хороо болон нам, эвслийн бүлгийн хуралдааныг чуулганы үйл ажиллагаанд, өөрөөр хэлбэл чуулган чуулсанд /хуралдсанд/ тооцуулж байгаагаараа ижил агуулгатай юм” гэжээ. Хоёр. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Дондог Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төсөл, Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарах Улсын Их Хурлаар хэлэлцэн шийдвэрлэх аливаа асуудлаар байнгын хороо, нам, эвслийн бүлэг өөрийн байр сууриа илэрхийлж санал, дүгнэлт гаргах эрхтэй байдаг. Улсын Их Хуралд суудал авсан нам, эвслийг ийнхүү парламентын зохион байгуулалтын бүтцэд оруулсан нь манай улсад 1990 оноос эхэлсэн ардчилсан эрх зүйт төрийн тогтолцооны зарчмыг хэрэгжүүлж улмаар Үндсэн хуулиндаа батлан тунхагласан юм. Өөрөөр хэлбэл нам төвтэй төрийн байгуулалтаас ардчилсан төрийн байгуулалтад шилжин Улсын Их Хурлыг ард түмний нэрийн өмнөөс төрийн эрхийг барьж тус орны гадаад, дотоод бодлогын үндсийг тогтоож буй төрийн эрх барих дээд байгууллага мөн гэж тогтоож өгсөн. Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.” гэж заасан байдаг. Иймд Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг тухайн нам, эвслийн бүлгээс

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5