Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

593 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэлбэрт зохион байгуулалтын бусад хэлбэрийг багтаах болсон Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэг нь Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурал бүрэн эрхээ чуулган, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ” гэсэн заалтыг шууд утгаараа зөрчиж байна. Улсын Их Хурлын тухай хуулийн уг заалтад заасны дагуу байнгын хороо, нам, эвслийн бүлэг хуралдсан нь чуулганы үйл ажиллагааны нэг хэсэг болж улмаар тухайн өдөрт чуулган чуулснаар /хуралдсанаар/ тооцуулах болсон нь чуулганы заавал чуулах / хуралдах/ өдрийн доод хязгаарыг заасан Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа тавиас доошгүй ажлын өдөр чуулна”, мөн уг зүйлийн 6 дахь хэсгийн “Улсын Их Хурлын чуулганы ... хуралдааныг гишүүдийн олонхи хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, ...” гэсэн заалттай агуулгын хувьд нийцэхгүй байна. “Байнгын хороо”-ны хуралдаан нь чуулган гэсэн зохион байгуулалтын үндсэн хэлбэрийн нэг бүрэлдэхүүн болж, Улсын Их Хурлын тухай хуульд хуульчлагдсан нь байнгын хороо Улсын Их Хурлын бие даасан зохион байгуулалтын хэлбэр байх тухай Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурал үйл ажиллагааныхаа зохих салбар чиглэлээр байнгын хороодтой байна” гэсэн заалттай нийцэхгүй байна. Ийнхүү Үндсэн хуулийн холбогдох заалтуудтай зөрчилдөж байгаа нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, ...бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтуудтай нийцэхгүй байна. “Чуулган нь нэгдсэн хуралдаан, байнгын хорооны дагнасан буюу хамтарсан түүнчлэн нам, эвслийн бүлгийн хуралдаанаас бүрдэнэ” хэмээн зааснаас улбаалж “чуулганы нэгдсэн хуралдаан” гэсэн ойлголт бий болсон бөгөөд цаашлаад “чуулганы байнгын хорооны хуралдаан”, “чуулганы нам, эвслийн бүлгийн хуралдаан” гэсэн ойлгомжгүй нэр, томъёо үүсэх нөхцөл байдал бий болоод байгаа юм. Улсын Их Хурлын “...байнгын хороо”-ны хуралдаан, Улсын Хурал дахь нам, эвслийн бүлгийн хуралдаан гэж байхаас чуулганы байнгын хорооны хуралдаан, чуулганы нам, эвслийн бүлгийн хуралдаан гэсэн ойлголт байдаггүй билээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5