Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

592 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хамтарсан түүнчлэн нам, эвслийн бүлгийн хуралдаанаас тус тус бүрдэнэ” гэж заасан нь дор дурдсан байдлаар Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудтай зөрчилдөж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурал бүрэн эрхээ чуулган, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ”, Хорин долдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа тавиас доошгүй ажлын өдөр чуулна” гэж тус тус заасан байдаг. Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурал нь ийнхүү Үндсэн хуульд заасны дагуу хууль тогтоох онцгой бүрэн эрхээ “чуулган” гэсэн зохион байгуулалтын үндсэн хэлбэрээрээ хэрэгжүүлж байдаг бөгөөд харин чуулган /ээлжит/ нь хагас жилдээ нэг удаа тавиас доошгүй ажлын өдөр чуулах талаар заасан байна. Уг заалтад “Улсын Их Хурал чуулна” гэж заагаагүй байх бөгөөд харин “Улсын Их Хурлын чуулган... чуулна” гэж түүний зохион байгуулалтын үндсэн хэлбэрийг тодотгож заасан нь ихээхэн анхаарал татаж байдаг юм. “Чуулна” гэдэг үг нь өөрөө цуглана, хуралдана гэсэн үгнүүдтэй ижил утгыг илэрхийлж байдаг бөгөөд эдгээр утгын хүндэтгэсэн илэрхийлэл юм. Тиймээс “чуулган чуулна” гэснийг “чуулган хуралдана, өөрөөр хэлбэл чуулганы хуралдаан болно” гэж ойлгож болох юм. Монгол Улсын Үндсэн хуульд Улсын Их Хурлын зохион байгуулалтын үндсэн хэлбэрийг “чуулган” гэж нэрлэж байхаар тогтоосон бөгөөд уг зохион байгуулалтын хэлбэрийн заавал хуралдах өдрийн доод хязгаарыг тодорхой зохицуулан заажээ. “Чуулган” нь Улсын Их Хурлын хууль тогтоох бүрэн эрхийг хэрэгжүүлдэг үндсэн хэлбэрийн хувьд зохион байгуулалтын бусад хэлбэрүүдээсээ ялгаатай байдаг. Тийм ч учраас Үндсэн хуулийн холбогдох заалтад “...чуулган ...чуулна” хэмээн зохион байгуулалтын бусад хэлбэрээс тодотгон заасан нь санамсаргүй орсон заалт биш бөгөөд Монгол Улсын Их Хурлыг байнгын ажиллагаатай парламент болгосон ихээхэн үнэ цэнэтэй заалт юм. Чуулганы үйл ажиллагааны хэлбэр нь олноороо хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэдэг ардчилсан зарчимд тулгуурласан хуралдаан л байдаг учраас чуулган ба түүний хуралдаан /чуулганы хуралдаан/ гэсэн ойлголтууд нь хоорондоо ялгаагүй нэг л ойлголт гэж үзэж байна. Иймд Улсын Их Хурлын гишүүдийн олонхи хүрэлцэн ирснээр хүчин төгөлдөр болдог чуулган гэсэн зохион байгуулалтын үндсэн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5