591 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2007.11.28 Дугаар 12 Улаанбаатар хот Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 15.00 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, гишүүдэд Ж.Амарсанаа, П.Очирбат /илтгэгч/, Ж.Болдбаатар, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Ариунболд, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Д.Дондог нар оролцов. Хуралдаанаар Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Хорин долдугаар зүйлийн 1, 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв. Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Ариунболд Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “Чуулган нь нэгдсэн хуралдаан, байнгын хороодын дагнасан буюу
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5