590 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл биелүүлээгүйгээс тухайн саналын хуудас хүчингүй болох үр дагавар үүсэхгүй болох нь уг хуулийн 48 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан зохицуулалт болон 49 дүгээр зүйлд заасан саналын хуудсыг хүчингүйд тооцох үндэслэлээр нотлогдож байна. Түүнчилэн Үндсэн хуулийн цэцийн 1996 оны 2 дугаар тогтоолоор сонгогч саналын хуудсанд огт тэмдэглэл хийгээгүй тохиолдолд түүнийг хүчингүйд тооцох тухай зохицуулалтыг хүчингүй болгосон бөгөөд энэ нь ч 2006 оны Улсын Их Хурлын Сонгуулийн хуульд тусгагдсан гэх үндэслэлтэй байна. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2,4, 25 дугаар зүйлийн 25.9,10, 29 дүгээр зүйлийн 29.2, 36 дугаар зүйлийн 36.3, 37 дугаар зүйлийн 37.11.3, 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсгийн заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гуравдугаар зүйлийн 1, Аравдугаар зүйлийн 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2, Арван зургадугаар зүйлийн 10, Арван есдүгээр зүйлийн 1, 2, 3, Хорин нэгдүгээр зүйлийн 2, Хорин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчөөгүй байна. 2. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасны дагуу хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ ГИШҮҮД Н.ЖАНЦАН Ж.АМАРСАНАА Ч.ДАШНЯМ Д.НАРАНЧИМЭГ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5