Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

589 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нь тус байгууллагын чиг үүрэгт хамаарч байна гэх үндэслэлтэй юм. Сонгуулийн ерөнхий хороо нь Үндсэн хуульд зааснаар Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулийг улс даяар зохион байгуулж явуулах чиг үүрэгтэй байгууллага болно. 2. Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т “Тойрог байгуулах хүн амын тооны улсын дундажийг аймаг, нийслэлд ялгавартайгаар тогтооно” гэсэн нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын Сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн заалтын; мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Бие даан нэр дэвшүүлэгч нь энэ хуулийн 29.1-д заасан сонгогчийн дэмжлэгийг авахдаа аймагт тухайн тойргийн сум бүрийн, нийслэлд тухайн тойрогт хамрагдсан хороо бүрийн сонгогчийн төлөөллийг оролцуулсан байна” гэсэн нь Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн бол бүх ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн заалтын агуулгад тус тус нийцэж байна. 3. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 1-д нам, эвсэл нь тухайн сонгуулийн дүнд бий болохоор заасан бөгөөд Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.9, 25.10 дахь заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 4. Улс төрийн нам нь Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу нийгмийн ашиг сонирхол болон хувийн үзэл бодол, улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгын үүднээс сайн дураараа эвлэлдсэн иргэдийн нэгдэл байдаг. Аливаа намын үндсэн зорилго нь парламентад олонхи болж, өөрийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чадамжийг бүрдүүлэх явдал юм. Иймд Улсын Их Хурлын сонгуульд нам, эвслээс нэр дэвшигчийг тухайн нам эвслийн мөрийн хөтөлбөрөөс өөр бие даасан мөрийн хөтөлбөртэй байхыг хориглохоор заасан нь Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 5. Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь заалт нь сонгогчийг санал өгөхийг албадсан, түүнчилэн тухайн тойрогт ногдсон мандатын тоотой тэнцэх нэр дэвшигчийн нэрийг огт дугуйлаагүй буюу бүрэн тэмдэглээгүй тохиолдолд уг саналын хуудас хүчингүй болно гэсэн агуулгыг илэрхийлэхгүй байна. Дээрхи заалтад мандатын тоотой тэнцэх хэмжээний нэр дэвшигчдийн нэрийг дугуйлахаар хуульчилсан ч энэхүү шаардлагыг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5