588 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл үзэл бодол, мөрийн хөтөлбөрийг дэмжиж намаас нэр дэвшихийг өөрөө хүлээн зөвшөөрч байгаа тул өөр мөрийн хөтөлбөр бие даан гаргах боломжгүй. Тэгээд ч бие даан нэр дэвшигч, намаас нэр дэвшигчийн гол зарчмын ялгаа нь энэ асуудалдаа байдаг. 5. Төрийн элчийг бүх нийтээр сонгох зарчим нь сонгуульд сонгуулийн насны бүх иргэдийг бүрэн оролцуулах тухай асуудал юм. Гэхдээ амьдрал дээр бүх иргэнийг оролцуулах боломж байдаггүй бөгөөд зарим хязгаарлалтыг хуулиар тогтоосон байдаг. Тухайлбал, сонгуульд зөвхөн насанд хүрсэн иргэн оролцох, түүнчлэн иргэний харъяаллын, оршин суугаа газрын, эрх зүйн чадамжийн гэх мэт тодорхой хязгаарлалтуудыг тогтоосон. Харин чөлөөтэй сонгох эрх чөлөөг хангах нь сонгуулийн зарчмуудын нэг бөгөөд энэ нь хууль зүйн хувьд иргэд сонгуульд заавал оролцох үүрэг, хариуцлага хүлээхгүй байх тухай ойлголт. Өөрөөр хэлбэл, сонгуульд оролцох, эсхүл оролцохгүй байх нь сонгогчийн өөрийн дурын асуудал гэж үздэг. Иймээс Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-ын “Сонгогч нь саналын хуудсанд бичигдсэн нэр дэвшигчдийн дотроос өөрийн сонгохыг хүсч байгаа, тухайн тойрогт ногдсон мандатын тоотой тэмцэх нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэр, нэрийн өмнөх дугаарыг дугуйлж, саналын хуудсыг хайрцагт хийнэ” гэсэн заалт нь нийтээр, чөлөөтэй сонгох, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглосон заалт болох үндэслэл болохгүй, харин сонгогчийн саналаа илэрхийлэхийг арга зүйн талаас нь зохицуулсан асуудал гэж үзэж байна” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Үндсэн хуулийн цэцийн 1996 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2 дугаар дүгнэлтээр “Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1/8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сонгуулийн тойргийг аймаг, нийслэлийн дүүргийн хүн амын тоог харгалзан санал авах өдрөөс 70 хоногийн өмнө Улсын Их Хурал байгуулна...” гэсэн заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна” гэж шийдвэрлэжээ. 2006 оны Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 12 дугаар зүйлийн 12.2 дахь заалт нь Үндсэн хуулийн цэцийн өмнө шийдвэрлэсэн маргаантай агуулгын хувьд ижил байна. Өөрөөр хэлбэл уг маргааны талаар Үндсэн хуулийн цэцийн урьд гаргасан дүгнэлт хүчинтэй байна. Харин Улсын Их Хурал олон мандаттай тойрог байгуулахдаа Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэхээр хуульчилсан
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5