587 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шийдвэр давуу байх ардчилсан, шударга ёсны зарчмыг алдагдуулж байгаа хэрэг бус харин ч сонгуульд нэгэнт эвсэл байгуулж хамтран нэг мөрийн хөтөлбөртэй оролцож түүнийгээ сонгогчдод хүргэж танилцуулсан л бол тухайн бүрэн эрхийн хугацаанд сонгогчдын өмнө хүлээсэн тэр л үүргээ хүлээх хариуцлагын асуудлыг хөндсөн хэрэг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хэмжээнд байгаа нийт сонгогчдын эрх ашгийн үүднээс хандсан эрх зүйн зохицуулалт гэж үзэж байна. 3. Улс төрийн намын тухай хуулийн 9.3.7-д зааснаар намыг үүсгэн байгуулахад 801-ээс доошгүй гишүүний бүртгэлтэй байх шаардлага тавигдсан бөгөөд мөн хуулийн 5.1.6-д зааснаар нам үйл ажиллагаагаа нутаг дэвсгэрийн зарчмаар явуулдаг. Мөн хуулийн 11.2.8-д зааснаар “сонгуульд нэр дэвшүүлэх, боловсон хүчнийг шилж сонгох” асуудлаа нам өөрийн дүрмээрээ зохицуулахаар хуульчилсан билээ. Өөрөөр хэлбэл, намаас нэр дэвшигч нь 801-ээс доошгүй гишүүнчлэлтэй, нутаг дэвсгэрийн зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг улс төрийн намаас нэр дэвшиж байгаа гэсэн үг. Нам нь ийнхүү нутаг дэвсгэрийн зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг тул сонгогчийн төлөөллийг илүү хангасан байх магадлалтай. Улс төрийн намын тухай хуульд заасан эдгээр заалт нь эцсийн эцэст улс төрийн үйл ажиллагаа явуулах эцсийн зорилготой /сонгуульд оролцох/ намын эрх ашиг гэхээсээ илүү сонгогч-иргэний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэхэд чиглэгдсэн. Харин сонгуульд бие даан нэр дэвшигчид сонгогчийн дэмжлэгийг авахдаа аймагт тухайн тойргийн сум бүрийн, нийслэлд тухайн тойрогт хамрагдсан хороо бүрийн сонгогчийн төлөөллийг оролцуулсан байхаар заасан нь дээрхийн нэгэн адил сонгогч иргэдийн эрх ашгийг илүүтэйд үзсэн хэрэг юм. Аливаа сонгох томилох албан тушаалтанд хуулиар тодорхой хязгаарлалт тогтоож болох бөгөөд харин нийт сонгогч иргэдийн эрх, эрх чөлөөг хохироож болохгүй юм. Иймд тухайн тойргийн нийт сонгогчдын эрх ашгийг дээгүүр тавих зайлшгүй хүчин зүйлс байгаа тул Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлгүй болно. 4. Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д зааснаар улс төрийн намын Улсын Их Хурлын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр болон нэр дэвшүүлэх асуудлыг намын Их Хурал, эсхүл намын Их Хурлаас сонгож байгуулсан намын төлөөллийн төв байгууллага нь шийдвэрлэдэг. Нэгэнтээ нэр дэвшигч нь тухайн намын
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5