586 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл иргэдийн нэгдэл мөн” гэж тодорхойлсон бөгөөд энэ ч утгаараа мөн хуулийн 12.1-д зааснаар улс төрийн нам нь Монгол Улсын хууль тогтоомж, үндэсний эрх ашигт нийцсэн өөрийн үзэл баримтлал, үйл ажиллагааны зарчим, эрхэм зорилго, тэдгээрийг хэрэгжүүлэх үндсэн арга замыг тодорхойлсон мөрийн хөтөлбөртэй байхаар заасан. Өөрөөр хэлбэл, аливаа улс оронд явагддаг ардчилсан сонгуулийн загвар нь сонгогчид намд тодорхой хугацаанд засгийн эрх мэдлийг сонгуулиар өгснөөр илэрхийлэгддэг бөгөөд улс төрийн намууд ч энэхүү эрх мэдлийн төлөө өрсөлддөг. Хэрэв тэд сонгогдохын төлөө байгаа л бол зөвхөн сайн, шилдэг хүмүүсийг нэр дэвшүүлэхээс гадна сайн хөтөлбөртэй байх нь гол бөгөөд үүгээрээ сонгогчдын итгэлийг олж авах гол үндэслэл нь болдог. Тийм ч учраас Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д “...Улсын Их Хурлын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр болон нэр дэвшүүлэх асуудлыг” намын их хурал, эсхүл намын их хурлаас сонгож байгуулсан намын төлөөллийн төв байгууллага нь шийдвэрлэхээр заасан. Нөгөө талаар улс төрийн намуудын өөр хоорондын харилцаа, хамтын үйл ажиллагаа, улс төрийн бодлого, хөтөлбөр дээр зөвшилцөх чадвар нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Хамтын ажиллагааны нэгэн хэлбэр нь сонгуульд эсвэл байгуулж хамтран нэг мөрийн хөтөлбөртэй оролцох явдал байдаг. Улсын Их Хурлын тухай хуулийн 25.9 дэх заалт буюу “Эвсэлд нэгдэн орсон намууд нь Улсын Их Хурлын ээлжит болон түүний бүрэн эрхийн хугацаан дахь нөхөн сонгууль, түүнчлэн шинээр сонгогдсон Улсын Их Хуралд нэгэн этгээд болж оролцох бөгөөд эвслийн аль нэг нам дангаараа /эвслээс гадуур/ нэр дэвшүүлэх, сонгуулийн зардлын данс нээлгэх”-ийг хориглосон явдал нь уг хуульд оруулсан эрх зүйн шинэ зохицуулалт биш бөгөөд 1992 онд баталсан Улсын Их Хурлын сонгуулийн хуулиар зохицуулж ирсэн харилцаа юм. Харин хуулиар зохицуулалт байхгүйгээс практик амьдрал дээр гарч байгаа ойлгомжгүй нөхцөл байдлыг тодорхой болгох, түүнчлэн бусад хууль тогтоомжтой нийцүүлэх шаардлагын үүднээс эвсэлтэй холбогдсон бусад харилцааг /тухайлбал, 25.10/ зохицуулахаар тусгасан юм. Дээр дурдсан үндэслэлээр хуулийн 25.9, 25.10 дахь хэсгийн заалтууд нь эвсэлд нэгдээгүй намууд өрсөлдөгчөө шахах, өөрсөддөө давуу байдал бий болгох зорилгоор намуудын эвслийг тараах урьдчилсан нөхцөлийг бүрдүүлж, цөөнхийг хүндэтгэх, олонхийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5