585 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Улс төрийн Эрхийн тухай олон улсын Пактын 25-д сонгогчийн тэгш эрх, төрийн алба хаах тэгш эрхийг бүрэн баталгаажуулсан байна. Энэ зөрчлийг зохицуулах эрх зүйн үндэслэл нь “Олон улсын гэрээний эрхийн тухай Венийн Конвенц”-ийн 26 болон 27 дугаар зүйл юм. Олон улсын гэрээний заалт нь тухайн улсын дотоодын хууль тогтоомжийг давж үйлчилдэг тул Монгол Улсын Үндсэн хуульд сонгогчийн тэгш эрх тусгагдсан байна” гэжээ. Иргэн Р.Бурмаа, Д.Сүхгэрэл, С.Оюунтуяа нарын гаргасан энэхүү өргөдөл нь өмнө маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж байгаа асуудалтай агуулгын хувьд ижил байсан тул Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8-д заасан эрхийн хүрээнд 2007 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 91 дүгээр тогтоолоор дээрх маргааныг нэгтгэн Цэцийн хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн болно. Гурав. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Дондог, С.Баярцогт, Ц.Мөнх-Оргил нар Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа: “1. Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 12.4-т зааснаар Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулж байгаа нь иргэдийн сонгох эрхийг хэрэгжүүлэх үүднээс тэднийг сонгуульд санал өгөх ажиллагааг зохион байгуулалтын талаас нь зохицуулсан эрх зүйн харилцаа юм. Улсын Их Хурлын гишүүн нь зөвхөн тойргийн сонгогчдын эрх ашгийг бус Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталдаг билээ. Иймээс хуулийн дээрх заалтууд нь нийт сонгогчдын элч байх зарчмыг гажуудуулсан, түүнчлэн аймаг, нийслэлд амьдарч байгаагаар нь ялгавартай хандаж шударга ёс, тэгш байдлын зарчмыг алдагдуулсан хэрэг биш юм. 2. Аливаа улс төрийн намуудын гол зорилго нь өөрсдийн /үзэл баримтлал/ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөхцөл бололцоог олж авахын тулд сонгуульд оролцож Засгийн эрхийг авах явдал байдаг. Тийм ч учраас “улс төрийн нам” гэдгийг энэ утгаар нь тодорхойлдог. Улсын Их Хурлаас 2005 онд баталсан Улс төрийн намын тухай хуулийн 4.1-д “Нам нь Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу нийгмийн ашиг сонирхол болон хувийн үзэл бодол, улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгын үүднээс сайн дураараа эвлэлдсэн Монгол Улсын
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5