584 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дэвшигчдийн дотроос өөрийн сонгохыг хүсч байгаа, тухайн тойрогт ногдсон мандатын тоотой тэнцэх нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэр, нэрийн өмнөх дугаарыг дугуйлж, саналын хуудсыг хайрцагт хийнэ” гэсэн нь сонгогчдын төрийг удирдах төлөөллийн байгууллагад өөрийгөө төлөөлөх элчийг сонгох эрхийг хязгаарлаж, элч нарыг сонгохыг тулгаж, хэрэв нэг төлөөлөгчөө сонговол сонгуулийн хуудас нь хүчингүй болохоор байгаа нь ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөөний зарчмыг алдагдуулсан, сонгогчийн чөлөөтэй сонгох, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглосон Үндсэн хуулийн зарчмыг алдагдуулсан байна. Ийнхүү Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтууд нь дээрх үндэслэлүүдээр Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2; 3 дугаар зүйлийн 1; 14 дүгээр зүйлийн 1; 16 дугаар зүйлийн 10; 19 дүгээр зүйлийн 1, 2, 3; 21 дүгээр зүйлийн 2; 23 дугаар зүйлийн 1; 70 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг тус тус зөрчсөн байна” гэжээ. Хоёр. Иргэн Р.Бурмаа, Д.Сүхгэрэл, С.Оюунтуяа нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Улсын Их Хурал олон мандаттай тойргийг аймаг, нийслэлийн дүүргийн хүн амын тоо, Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн санал авах өдрөөс зургаан сараас доошгүйн өмнө байгуулж, тойргийн дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно”, 12.4-т “Тойрог байгуулах хүн амын тооны улсын дундажийг аймаг, нийслэлд ялгавартайгаар тогтооно”, 29 дүгээр зүйлийн 29.2-т “Бие даан нэрээ дэвшүүлэгч нь энэ хуулийн 29.1-д заасан сонгогчийн дэмжлэгийг авахдаа аймагт тухайн тойргийн сум бүрийн, нийслэлд тухайн тойрогт хамрагдсан хороо бүрийн сонгогчийн төлөөллийг оролцуулсан байна”, 47 дугаар зүйлийн 47.3-т “Сонгогч нь саналын хуудсанд бичигдсэн нэр дэвшигчдийн дотроос өөрийн сонгохыг хүсч байгаа, тухайн тойрогт ногдсон мандатын тоотой тэнцэх нэр дэвшигчийн эцэг/эх/-ийн нэр, нэрийн өмнөх дугаарыг дугуйлж, саналын хуудсыг хайрцагт хийнэ” гэсэн зүйл, заалтууд нь Үндсэн хуулийн 1.2, 10.3, 14.1,2, 19.1, 21.2,3, 23.1, 70.1 дэх заалтыг зөрчиж байна. Мөн Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн эдгээр заалтууд Монгол Улсын нэгдэн орсон Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын заалтыг зөрчиж байгаа тул энэ нь Үндсэн хуулийн 10.1.3 заалтыг зөрчиж байгаа болно. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 21-р зүйл, Иргэний болон
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5