583 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тухайн тойрогт хамрагдсан хороо бүрийн сонгогчийн төлөөллийг оролцуулсан байна” гэж заасан нь бие даан нэрээ дэвшүүлэгч нь 801 сонгогчийн дэмжлэгийг авахдаа аймагт тойргийн сум бүрийн, нийслэлд тухайн тойрогт хамрагдсан хороо бүрийн сонгогчийн төлөөллийг оролцуулсан байхаар хуульчилж, харин 76 нэр дэвшигчийг тойргуудад томилох эрх бүхий нам байгуулах үйл явцад шаардагдах 801 хүний гарын үсгийг цуглуулахад тавигдах ямар ч саад шалгуур байхгүй байгаа нь намаас нэр дэвшигч иргэн хүнд илүү эрх олгож, бие даан нэрээ дэвшүүлэгч иргэн хүний эрхийг дордуулж, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, иргэний нийгмийн иргэн давуутай байх зарчмыг алдагдуулан нам төвтэй хуучны тогтолцоог сэргээх хандлагад чиглэсэн гэж үзэж байна. Мөн бие даан нэрээ дэвшүүлэгч нь сонгогчийн дэмжлэг авахдаа тойргийн сум бүрийн, тойргийн хороо бүрийн сонгогчийн төлөөллийг оролцуулна гэж хүндрэл учруулсан нь төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх зарчмыг алдагдуулж байна. 4. Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 3-д “Нам эвслээс нэр дэвшигч нь тухайн нам, эвслийн сонгуулйин мөрийн хөтөлбөрөөс өөр бие даасан мөрийн хөтөлбөртэй байхыг хориглоно”, 37 дугаар зүйлийн 11-ийн 3-т “Нам, эвслээс нэр дэвшигч нь нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг хориглоно” гэж заасан нь нэр дэвшигч иргэн хүний итгэл үнэмшил, үзэл бодол, эрх, эрх чөлөө, тэгш байдлыг нэгэн хэвд цутгаж, намын мөрийн хөтөлбөрөөс дорд үзсэн нь хүний эрх чөлөө, тэгш байдлыг алдагдуулж, шударга ёс, иргэний үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхсан, иргэний итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхэнд халдсан заалт болсон байна. Улсын Их Хурлын гишүүн нь ард түмний элч байж нийт сонгогчид, улс орны нийтлэг эрх ашгийг эрхэмлэхийн оронд зөвхөн нэрийг нь дэвшүүлсэн намын төлөөлөл байхаар эрхийг нь хязгаарласан байна. Дэвшүүлсэн намынхаа мөрийн хөтөлбөрийг дэмжин сурталчилахыг үгүйсгэх аргагүй ч тухайн тойргийн иргэд сонгогчдын ашиг сонирхол, санаа бодлыг үл тоомсорлон үгүйсгэх нь учир дутагдалтай юм. 5. Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 3-т “Сонгогч нь саналын хуудсанд бичигдсэн нэр
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5