Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

582 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Иргэн Р.Ууганбаатар, Л.Тэмүүжин нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “1. Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2-т “Улсын Их Хурал олон мандаттай тойргийг аймаг, нийслэлийн дүүргийн хүн амын тоо, Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн санал авах өдрөөс зургаан сараас доошгүйн өмнө байгуулж, тойргийн дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно”, мөн зүйлийн 4-т “Тойрог байгуулах хүн амын тооны улсын дундажийг аймаг, нийслэлд ялгавартайгаар тогтооно” гэж заасан нь УИХ-ын гишүүд тодорхой, харьцангуй тэнцүү тооны сонгогчдын мандаттай байх, сонгогч нэг л элчийг төлөөллөө болгон сонгох, сонгогч, нэр дэвшигчдийн алинд ч давхардал гаргахгүйгээр нийт сонгогчдын элч байх зарчмыг гажуудуулсан гэж үзэж байна. Сонгогчдод аймаг, нийслэлд амьдарч байгаагаар нь ялгавартай хандаж, шударга ёс, тэгш байдлын зарчмыг алдагдуулж сонгогчдын Улсын Их Хуралд өөрийн элчийг сонгох эрхийг хясан боогдуулж, өөрийн сонгосон элчээс гадна хоёроос дээш хүнийг заавал сонгох албадлагыг бий болгосон байна. Дээрх заалтууд нь элч нар сонгогчдоо, сонгогчид элч нартаа ялгавартай хандан сөргөлдөх зэрэг сөрөг үр дагавартай байж болохыг үгүйсгэхгүй байна. 2. Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 25-р зүйлийн 9-д “Эвсэлд нэгдэн орсон намууд нь Улсын Их Хурлын ээлжит болон түүний бүрэн эрхийн хугацаан дахь нөхөн сонгууль, түүнчлэн шинээр сонгогдсон Улсын Их Хуралд нэгэн этгээд болж оролцох бөгөөд эвслийн аль нэг нам дангаараа /эвслээс гадуур/ нэр дэвшүүлэх, сонгуулийн зардлын данс нээлгэх, өөр намуудын эвсэлд нэгдэн орох, бие даан болон өөр эвсэл байгуулан сонгуульд орохыг хориглох бөгөөд хэрэв аль нэг нам нь ийм шийдвэр гаргасан бол эвслийг тарсан гэж үзнэ” мөн зүйлийн 10-т “Эвсэлд нэгдэн орсон нам хэдийд ч эвслээс гарах эрхтэй бөгөөд түүний энэ хуулийн 25.1-д заасан байгууллага нь мөн хуулийн 25.6-д заасан төлөөлөх байгууллагад энэ тухай албан ёсоор мэдэгдсэнээр тухайн намыг эвслээс гарсанд тооцох бөгөөд энэ тохиолдолд эвслийг бүхэлд нь тарсан гэж үзнэ” гэж заасан нь эвсэлд нэгдээгүй намууд өрсөлдөгчөө шахах урьдчилсан нөхцлийг бүрдүүлж, цөөнхийг хүндэтгэх, олонхийн шийдвэр давуу байх ардчилсан, шударга ёсны зарчмыг алдагдуулж байна. 3. Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 29-р зүйлийн 2-т “Бие даан нэр дэвшүүлэгч нь энэ хуулийн 29.1-д заасан сонгогчийн дэмжлэгийг авахдаа аймагт тухайн тойргийн сум бүрийн, нийслэлд

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5