581 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2007.11.16 Дугаар 11 Улаанбаатар хот Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 15.00 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан, Ж.Амарсанаа /илтгэгч/, Ч.Дашням, Д.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч, иргэн Р.Ууганбаатар, Л.Тэмүүжин, Р.Бурмаа, Д.Сүхгэрэл, С.Оюунтуяа, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Д.Дондог, Ц.Мөнх-Оргил, С.Баярцогт нар оролцов. Хуралдаанаар Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2,4, 25 дугаар зүйлийн 25.9,10, 29 дүгээр зүйлийн 29.2, 36 дугаар зүйлийн 36.3, 37 дугаар зүйлийн 37.11.3, 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсгийн заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гуравдугаар зүйлийн 1, Аравдугаар зүйлийн 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2, Арван зургадугаар зүйлийн 10, Арван есдүгээр зүйлийн 1, 2, 3, Хорин нэгдүгээр зүйлийн 2, Хорин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зарчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5