Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

580 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл үл болно...”, Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана”, Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дээрх заалтууд нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...шударга ёс...төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ: 1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.2, 230 дугаар зүйлийн 230.2,3,4, 239.4.2, 315 дугаар зүйлийн 315.1.2, 318 дугаар зүйлийн 318.2.3, 322 дугаар зүйл, 323 дугаар зүйлийн 323.1.2-ын “...бөгөөд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийх буюу шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэлгүй байвал” гэсэн заалт, 350 дугаар зүйлийн 350.1.3, 352 дугаар зүйл, 353 дугаар зүйлийн 353.3 дахь хэсгийн заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 1, 2, 3, Арван зургадугаар зүйлийн 14, Дөчин есдүгээр зүйлийн 1, Тавин зургадугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчөөгүй байна. 2. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасны дагуу хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ ГИШҮҮД Н.ЖАНЦАН Ч.ДАШНЯМ Д.НАРАНЧИМЭГ Д.МӨНХГЭРЭЛ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5