579 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шүүх хэрэг маргааныг хянаж үзээд гэмт хэрэг үйлдсэн гэвэл шийтгэх тогтоол, эсвэл хэргийн байдал тогтоогдохгүй байна гээд тухайн хэрэгт холбогдож байгаа хүнийг цагаатгах тогтоол л гаргана гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа нь хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу явагдахыг хүлээн зөвшөөрсний нэг илрэл нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230, 271-277, 293, 296 дугаар зүйлийн 296.1, 318, 319, 321, 348, 353 дугаар зүйлийн 353.1-д заасан заалтууд юм. Тухайлбал, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.1-д “шүүх хяналтын журмаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагааг хянаж үзэх үүрэгтэй...” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буюу шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаах нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох зарчмын хүрээнд шүүхээс явуулж байгаа ажиллагаа гэж үзэх үндэслэлтэй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2-т “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх бусад этгээд заавал биелүүлнэ...” гэж заажээ. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.2, 230 дугаар зүйлийн 230.2,3,4, 239.4.2, 315 дугаар зүйлийн 315.1.2, 318 дугаар зүйлийн 318.2.3, 322 дугаар зүйл, 323 дугаар зүйлийн 323.1.2-ын “...бөгөөд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийх буюу шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэлгүй байвал” гэсэн заалт, 350 дугаар зүйлийн 350.1.3, 352 дугаар зүйл, 353 дугаар зүйлийн 353.3 дахь хэсгийн заалт нь Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримтлаж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна”, 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, 3 дахь хэсгийн “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ”, Арван зургадугаар зүйлийн 14ийн “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, ...шударга шүүхээр шүүлгэх, ...эрхтэй. ...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5