578 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Мэтгэлцүүлэн шүүх зарчмаар эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явагддаг улс орнуудад иргэдийн төлөөлөл болсон тангарагтны шүүх нь шүүгдэгч гэм буруутай эсэхийг бие даан шийдвэрлэх ба харин мэргэжлийн шүүгч ял оногдуулах асуудлыг шийдвэрлэдэг нь бас нэг онцлог нь байдаг. 2002 онд батлагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6 дугаар зүйлд “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилт нь аливаа гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлж, гэмт этгээдийг олж тогтоох, гэмт хэрэг үйлдсэн этгээд нэг бүрт зохих ялыг шударгаар оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх явдлыг хангахад оршино” гэсэн нь дээрх хэв маягыг сонгосны илрэл бөгөөд ...16 дугаар зүйлийн 16.1-д, 21 дүгээр зүйлийн 21.1-д, 80 дугаар зүйлийн 80.1-д, 95 дугаар зүйлийн 95.1-д “...прокурор, шүүх нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бүх нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ”, мөн зүйлийн 95.2-т “...прокурор, шүүх нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаараа шүүх мөн нотлох үүрэгтэйг давхар хуульчилж өгсөн. Иргэн Б.Баярын өргөдөлд дурдсан заалтуудыг Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн бусад заалтуудтай харьцуулснаар: Үндсэн Хуулийн 50 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын Дээд шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд ...хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх; мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ” гэсэн Үндсэн хуулийн заалтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд тухайлбал, 350, 352, 353 дугаар зүйлүүдэд улам тодотгон заасан юм. Бодит байдлыг тогтоох зарчимд тулгуурлан эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явагддаг буюу эх газрын эрх зүйн тогтолцоотой улс орнуудын шүүх нь хэрэгт цугларсан баримтыг бүх талаас нь бодит байдлаар хянан үзэх үүрэг хүлээдэг. Энэ үүргийн хүрээнд шүүх тухайлбал, хяналтын шатны шүүх нь хэрэг, маргааныг хянаж тухайн хэргийн бодит байдал хэрхэн тогтоогдсноос хамаарч 4 төрлийн шийдвэр гардаг атал өргөдөл гаргагч Б.Баярын ойлголтоор,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5