577 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 3. Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2-т “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно” гэсэн заалттай Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.3-т “Хяналтын шатны шүүхийн заалтыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон шүүхээр шинэчлэн хэлэлцэхэд заавал биелүүлнэ” гэж заасан нь бүрэн нийцэж байна” гэжээ. Мөн Монгол Улсын Дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбарт: “...Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны түүхэн уламжлалын талаар авч үзэж Улс орнуудын эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа нь 5 хэв маягтай байдаг бөгөөд Монгол Улс “мөрдөн шүүх” хэв маягаар байцаан шийтгэх ажиллагаагаа явуулдгыг тайлбарласан байна. 1963 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар байцаан шийтгэх ажиллагаа нь хэв маягын хувьд мөрдөн шүүх буюу мөрдөн шалгах шинжтэй байхаар хуульчлан бэхжүүлсэн бөгөөд 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хууль нь дээрх хэв маягийн шинжтэй эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа Монгол Улсад явагдахыг хуульчилж өгсөн. Тухайлбал, уг хуулийн 6 дугаар зүйлд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилтыг тодорхойлохдоо “...аливаа гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлж, гэмт этгээдийг олж тогтоох, гэмт хэрэг үйлдсэн этгээд нэг бүрт зохих ялыг шударгаар оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, явдлыг хангахад оршино” гэжээ. Онол арга зүйн хүрээнд авч үзвэл, мөрдөн шалгах хэв шинжтэй эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа нь хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг баримтлах бөгөөд энэ нь төрийн үүрэг гэж үздэг. Харин мэтгэлцүүлэн шүүдэг хэв шинжтэй эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилт нь хэргийн бодит үнэнийг тогтооход биш, харин процессын үнэнийг тогтооход оршдог. Чухам ийм учраас мэтгэлцүүлэн шүүдэг тогтолцоотой улс орнууд яллах нотлох баримтыг прокурор, цагаатгах нотлох баримтыг өмгөөлөгч цуглуулж, шүүх хуралдаанд өөртөө байгаа нотлох баримтаа гаргаж танилцуулах ба шүүх уг нотлох баримтыг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулсан эсэхэд үнэлгээ өгч, хэрэв нотлох баримтыг цуглуулахдаа хууль зөрчсөн гэж үзвэл хэргийг яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэдэг онцлогтой.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5