575 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ...Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 30.1 дэх хэсэгт зааснаар прокурор нь шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцох үүрэгтэй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 239.4.2 дахь заалтад заасны дагуу шүүх хуралдааны явцад үүсэн бий болсон тодорхой нөхцөл байдалтай холбогдуулан шүүгдэгчийг яллахаас татгалзан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шалгуулах хүсэлт гаргах нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй билээ. Учир нь дээр дурдсанчлан прокурор нь яллах чиг үүргийг хэрэгжүүлэгч субъект болохынхоо хувьд ийнхүү хүсэлт гаргах нь хууль ёсны бөгөөд энэ нь шүүхийн шийдвэр бодитой, үнэн зөв байх нөхцөлийг хангахад оршино. Иргэн Б.Баярын өргөдөлдөө дурдсан 315.1.2, 318.2.3 дахь заалт, 322 дугаар зүйл, 323.1.2, 350.1.3 дахь заалт, 352.1, 353.3 дахь хэсэг нь давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахтай холбоотой зохицуулалт бөгөөд давж заалдах болон хяналтын шатны шүүх нь дээр дурдсан зүйл, заалтыг үндэслэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон анхан шатны шүүхийн үе шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн аливаа алдаа зөрчлийг арилгуулах боломжтой байдаг бөгөөд ингэснээрээ хэргийн оролцогчдын зөрчигдсөн эрхийг сэргээж, шүүхийн шийдвэр нь хууль ёсны байх зарчмыг хангадаг билээ. Иргэн Б.Баяр нь өргөдөлдөө Прокурорын байгууллагыг гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын хүрээнд багтааж, шүүх хэргийг мөрдөн байцаалтанд буцааж байгаа нь гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын хүлээсэн үүргийг хэрэгжүүлж байна хэмээн дурджээ. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн Дөрөвдүгээр бүлэг буюу Шүүх эрх мэдэл гэсэн бүлгийн Тавин зургадугаар зүйлд Прокурорын байгууллагыг оруулсан байдаг бөгөөд шүүх, прокурорын байгууллагууд нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаар идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч төрийн институт юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаах тухай зохицуулалт нь хүний эрх, эрх чөлөөг хөндсөн ямарваа асуудал гаргаагүй болохыг хууль хяналтын байгууллагууд давхар нотолж байгаа билээ. Иймд дээр дурдсан үндэслэлээр иргэн Б.Баярын өргөдөлд дурдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох зүйл, заалтууд Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлгүй болно” гэжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5