574 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүргийг шүүхэд ногдуулсан байдаг билээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230.1.3 дахь заалтад хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн бол хэргийг мөрдөн байцаалтад буцаахаар хуульчилсан нь Үндсэн хуулийг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Ер нь эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай хэм хэмжээ нь байцаан шийтгэх ажиллагааны явцад гаргасан алдаа дутагдлыг залруулах чухал зохицуулалт мөн бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн алдааг зөвхөн мөрдөн байцаалтад буцааснаар шийдвэрлэх боломжтой байдаг. Учир нь Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй нь эх газрын эрх зүйн тогтолцооны мөрдөн шалгах хэлбэрийн процессийн ажиллагаанд хамаардаг бөгөөд энэ нь урьдчилсан мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэг гэсэн бие даасан үе шатуудад хуваагддаг билээ. Иймд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчигдсөн тохиолдолд уг алдааг мөрдөн байцаалтын шатанд буцаахгүйгээр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд залруулах боломжгүй юм. Энэ ч үүднээс хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаах тухай заалт нь Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зайлшгүй байвал зохих зохицуулалт юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230.1.4 дэх заалтад улсын яллагч хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх шаардлагатай гэж үзсэн бол шүүх хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаахаар заасан нь Үндсэн хуулийг зөрчсөн гэх үндэслэл үгүй болно. Учир нь прокурор нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд яллах чиг үүргийг хэрэгжүүлэгч субъект болохынхоо хувьд хэргийн талаар бодитой, үнэн зөв шийдвэр гаргах зорилгоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаахаар шүүхэд хүсэлт гарган шийдвэрлүүлж байгаа хэрэг юм. Хэрэв прокурор хэргийн талаархи шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэр бодит үнэнд нийцэхгүй байх, ингэснээр хэргийн оролцогчын хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөхөд хүрэх юм. Түүнчлэн прокурор нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16.1 дэх хэсэгт заасны дагуу зөвхөн хариуцлагыг хүндрүүлэх бус хөнгөрүүлөх нөхцөл байдлыг ч мөн адил тогтоох үүрэгтэй байдаг билээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5