573 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Түүнчлэн ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн шийдвэр, мөн Их Британи Улсын иргэн Силвано Жино, Монгол Улсын иргэн Ч.Сарангэрэл нарт холбогдох эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийн талаар дурдсан байна. Ингээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дээрх заалтууд Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг зөрчиж байгаа тул маргаан үүсгэн хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ. Хоёр. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Ц.Шаравдорж Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “...Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд шилжүүлсэн хэргийг шүүгч хянаад мөн хуулийн 230 дугаар зүйлд заасан үндэслэл байгаа тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр буцаадаг билээ. Эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх тухай шийдвэрийг гаргахад талуудыг заавал байлцуулах шаардлагагүй бөгөөд энэ нь Үндсэн хуулийг зөрчсөн гэх үндэслэл үгүй юм. Ер нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд хэргийн оролцогч талуудыг байлцуулахгүйгээр гаргадаг шийдвэрүүд олонтаа байдаг билээ. Түүнчлэн өргөдөл гаргагч нь өргөдөлдөө шүүгчийн гаргаж байгаа энэхүү шийдвэр нь Үндсэн хуулийн ямар зарчмыг зөрчиж байгаа талаар тодорхой дурдаагүй байна. ...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230.1.2 дахь заалтад хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй бол хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар хуульчилсан. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх, Шүүхийн тухай хуулийн 3.2 дахь хэсэгт шүүх нь хууль ёс, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа мөн гэж заасан байдаг бөгөөд энэхүү хуулиар олгосон онцгой эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ шүүх хэргийг тал бүрээс нь нягтлан үнэн зөв, бодитой шийдвэрлэх нь зүй ёсны хэрэг билээ. Иймд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хийгдээгүй зарим ажиллагааг шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй тохиолдолд шүүх эдгээр ажиллагааг нэмж гүйцэтгүүлэхээр хэргийг буцааж байгаа нь Үндсэн хуулийг зөрчсөн гэх үндэслэлгүй бөгөөд харин хэргийн талаархи бодит үнэнийг тогтоох зорилгоор хэрэгжүүлж байгаа шүүхийн үйл ажиллагаа болно. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэргийн байдлыг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5