572 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэрэгсэхгүй болгох/, 323.1.2-ын “...бөгөөд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийх буюу шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэлгүй байвал” гэсэн заалт, 350 дугаар зүйлийн /Хяналтын шатны шүүхийн шийдвэр/ 350.3.1, 352 дугаар зүйл /Тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаах/ бүхэлдээ болон 353 дугаар зүйлийн /Хяналтын шатны шүүхийн эрх хэмжээ/ 353.3-ын “Хяналтын шатны шүүхийн заалтыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон шүүхээр шинэчлэн хэлэлцэхэд заавал биелүүлнэ” гэсэн заалтууд нь давж заалдах болон хяналтын шатны шүүхээс яллах талын үүргийг гүйцэтгэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хийж гүйцэтгэх үүргийг нь урьдчилан заасан төдийгүй заавал биелүүлэхийг шаардсан заалт тул Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана” гэсэн зарчмыг шууд зөрчиж байна. Зүй нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд тухайн хүний үйлдэл, гэм буруу нь тогтоогдохгүй байвал аль ч шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож тухайн хүнийг цагаатгах эсвэл нотлох баримтаар тогтоогдож байгаа хөнгөн ялтай үйлдэлд нь ял шийтгэх нь шударга ёс хийгээд Үндсэн хуульд нийцэх билээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 30, 193, 195, 215 зүйлүүдэд гэмт хэргийг нотлох, яллах талаархи прокурорын эрх, үүргийг хангалттай заасан атал нэгэнт ялын дүгнэлтээ үйлдэж, улмаар хэргийг шүүхэд шилжүүлэн шүүх хуралдаан эхэлсний дараа тус хуулийн 239.4.2-т зааснаар улсын яллагч хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд шүүгдэгчийг яллахаас татгалзаж, саналаа бичгээр гаргах төдийгүй уг саналыг нь шүүгч харгалзан үзэж хүлээн авах нөхцлийг бүрдүүлсэн нь шүүх зөвхөн яллах талд үйлчилсэн, шүүгдэгч, өмгөөлөгч талын эрх, ашгийг бүрэн үгүйсгэсэн заалт болсноороо Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна” гэжээ. Иргэн Б.Баяр өргөдөлдөө Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дээрх заалтууд Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 1, 2, 3, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн гэж дурдсан бөгөөд Монгол Улсын олон улсын гэрээ, Үндсэн хуульд нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжтой зөрчилдөж байна гээд Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пакт болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Шүүхийн тухай хуулийн зарим заалтыг бичсэн байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5