Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

571 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шүүхийн байгууллага шүүн таслах ажиллагааг явуулах, прокурорын байгууллага хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих, төрийн нэрийн өмнөөс шүүх хуралдаанд оролцох онцгой чиг үүргийг ногдуулсан заалтуудтай тус тус зөрчилдөж, шүүх, шүүгчид прокурорын үүргийг ногдуулж, тэр ч байтугай улсын яллагчийн үзэмжээр шийдвэр гаргахыг шаардсан байна. Өөрөөр хэлбэл эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах байгууллагууд түүний дотор гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд багтах байгууллагын хүлээсэн үүргийг шүүх өөрөө хэрэгжүүлэхэд хүргэж байна гээд үүнийхээ үндэслэл болгон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан прокурорын эрх, үүргийг дурдахдаа уг хуулийн 193 дугаар зүйлийн 193.1.13-т заасан “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуулийн шаардлагыг биелүүлэх талаар бичгээр заалт өгч хэргийг буцаах”, 193.1.18-д заасан “нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр тодорхой чиглэл өгөх, хэргийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид буцаах”, 215 дугаар зүйлийн 215.2.3-т заасан “нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаах” зэрэг прокурорын эрх хэмжээг онцолжээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн /Магадлал гаргах/ 315.1.2 дахь хэсэг “Тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буюу анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах” гэсэн нь мөн л шүүхэд ногдуулах ёсгүй үүрэг, функцийг ногдуулж, хууль завхруулах, хүний эрх зөрчих нөхцөл бүрдүүлээд байна. ...Байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдоос ямар нэг хүсэлт гаргаагүй, шаардаагүй байхад давж заалдах шатны шүүх өөрөө хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгийг буцаасан бол зөвхөн яллах талын ашиг сонирхлыг илүү илэрхийлдэг бөгөөд өөрт байх учиргүй яллах чиг үүргийг хэрэгжүүлснийг нь биелүүлээгүй бол “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг нэг талыг барьсан буюу гүйцэд биш гэж үзэж” улмаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317.1.1 болон 315.1.2 дахь заалтуудыг баримтлан дахин дахин хэргийг буцаах нөхцөл бүрдээд байгаа ба давж заалдах шатны зарим шүүгчид үүнийг бурангуйгаар ашиглан заавал хүнд ялтай зүйл ангиар зүйлчлэн шийдэхээс өөр аргагүй байдалд анхан шатны шүүхийг оруулж хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Үүнтэй нэг адил 322 дугаар зүйл /Тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхэд буцаах/ бүхэлдээ, 323 дугаар зүйлийн /Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5