Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

570 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл байвал” гэсэн заалт, 350 дугаар зүйлийн 350.1.3, 352 дугаар зүйл, 353 дугаар зүйлийн 353.3 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна. Үндсэн хуулийн үзэл санаа болон Монгол Улсын олон улсын гэрээ, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Шүүхийн тухай хуулийн зарчмаар мэтгэлцээний тал нь яллах болон өмгөөлөх талууд байж, шүүх үүнд хөндлөнгийн, хараат бус байр сууринаас хандан мэтгэлцэгч талуудын гаргасан баримт, тайлбарт үндэслэн шийдвэр гаргах явдал юм. Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дээрх заалтуудаас үүдэн шүүхээс ялангуяа давж заалдах шатны шүүхээс хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд тогтоогдоогүй нотлох баримт, зүйлийг тогтоолгохоор, эсвэл хэргийг хүндрүүлж зүйлчлэн дахин хэлэлцүүлэхээр буцаах явдал гарч байна. Ингэснээрээ Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 17 дугаар зүйлийн 17.1- дэх хэсгийн заалтыг ноцтойгоор зөрчиж шүүх шууд мэтгэлцээний нэг тал өөрөөр хэлбэл, яллах талд үйлчлэн ажиллах болов. Энэ нь иргэний “өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, шударга шүүхээр шүүлгэх” эрхийг боогдуулж “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэсэн зарчмыг хөсөрдүүлж байна... Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 225 дугаар зүйлийн дагуу шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ уг зүйлийн 225.1.2-д заасны дагуу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг буцаах нь хэргийн оролцогчдыг байлцуулахгүй гаргаж буй шийдвэр учир Үндсэн хуулийн зарчмыг шууд бөгөөд ил тодоор зөрчиж байна. Мөн уг хуулийн 230 дугаар зүйлийн /Хэргийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтад буцаах/ 230.1 дэх хэсэг буюу “230.1.2.хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй бол; 230.1.3.хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад энэ хуулийг ноцтой зөрчсөн бол; 230.1.4.улсын яллагч хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх шаардлагатай гэж үзсэн... бол хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаахаар шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэсэн заалт нь Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 болон Тавин зургадугаар зүйл, тухайлбал төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлд зааглан хуваарилах, мөн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5