565 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тухайн байгууллагаас давуу эрхтэй байгууллагад зарга мэдүүлэх гэсэн утгатай монгол хэлний холбоо үг юм. Энэ утгаараа шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гаргаж буй гомдлыг давж заалдах гомдол гэж үзэхгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд заасан гомдол гаргах журам нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т заасан иргэний давж заалдах эрхийг зөрчөөгүй болно. Тухайн иргэний хэргийн талаар гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах эрхээ иргэн энэ хуулийн 15 дугаар бүлэгт заасан зохицуулалтын дагуу эдлэх баталгаатай боломжийг хуулиар олгосон байна. Түүнчлэн хуулийн 170 дугаар зүйл нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т заасан “шүүхэд гомдол гаргах” эрхийг мөн зөрчөөгүй байна. Иргэн нь шүүхэд мэдүүлэх эрхээ эдэлсэн учир шүүх иргэний хэрэг үүсгэж, хуульд заасан хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа болно. Шүүхэд иргэний хэрэг үүсгэх, түүнийг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа нь эрх зүйн нэг бие даасан салбар болох иргэний хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагддаг харилцаа тул түүнийг шүүх зөвхөн хуульд заасан журмын дагуу явуулдаг юм. Энэ утгаараа хуулийн 170 дугаар зүйл нь Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 2-т заасан шүүхийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож буй хуулийн зохицуулалтуудын нэг юм. Анхан шатны шүүх тухайн маргааныг тасалж, иргэний хэргийг хянан хэлэлцсэний дүнд гаргасан шийдвэрийн талаар хэргийн оролцогч давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд давж заалдах шатны шүүх нь уг шийдвэрийг л хянах үүрэгтэй болох нь хуулийн 15 дугаар бүлэгт туссан байна. Харин хяналтын шатны шүүх нь давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж, гаргасан магадлалыг хэргийн оролцогчдын гомдлын үндсэн дээр хянах үүрэгтэй юм. Хуулийн 170 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хянаагүйгээр Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1, 2-т заасан Улсын Дээд шүүхийн бүрэн эрхийг, шүүхийн эцсийн шийдвэр гаргах үүргийг хязгаарлаагүй юм. Шүүхийн эцсийн шийдвэр гаргах асуудал тухайн иргэний хэргийн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбоотой болохоос уг хэргийг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5