566 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хянан шийдвэрлэх явцад хийгдэж буй шүүхийн болон шүүгчийн ажиллагаа бүрт хамааралгүй болно. Дээрх үндэслэлүүдээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйл Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Хуулийн энэ зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэхэд өргөдөл гаргагчийн хүсэлтэд дурдсан үндэслэлээр шүүхийн практикт онцын хүндрэл учирч байгаагүй, харин учирч байсан тодорхой хүндрэлийг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар арилгах боломжтой болсон юм” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид тухайн шатны шүүхэд гомдол гаргахаар хуульчилсан нь хэрэг маргааныг агуулгаар нь хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах эрхийг хязгаарлаагүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван зургадугаар зүйлийн 14/ дэх хэсэг, Дөчин наймдугаар зүйлийн 1, Тавьдугаар зүйлийн 1, 2 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д “Энэ хуулийн 20.1, 65.1.4, 65.1.5, 69.1, 80 дугаар зүйл, 92.4, 97.1, 100.2, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гаргасан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Арван зургадугаар зүйлийн 14/ дэх хэсгийн “…шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй…”, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын Дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын Дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно”, Тавьдугаар
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5