564 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт давж заалдах гомдлыг хуульд заасан 14 хоногийн дотор гаргаж, түүнийг давж заалдах шатны шүүх 30 хоногийн дотор хэлэлцэж, уг шүүхээс гарсан магадлалд 14 хоногийн дотор гомдол гаргаж, хяналтын шатны шүүх мөн 30 хоногийн дотор түүнийг хэлэлцэж, Улсын Дээд шүүхийн тогтоолд 30 хоногийн дотор Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж, Улсын Дээд шүүхийн хуралдаан хуралдаж, эцсийн шийдвэр гаргах хүртэлх хугацааг хамгийн багаар тооцоход 5 сар болох үндэстэй. Энэ хугацаанд шүүхэд үүсгэгдсэн иргэний хэрэг шийдвэрлэгдээгүй, эрх зүйн маргаан таслагдаагүй, зөрчигдсөн эрх сэргээгдээгүй, хохирол арилаагүй, түүнийг шийдвэрлэхийн тулд анхан шатны шүүх ямар ч ажиллагаа хийх боломжгүй хүлээж сууснаар шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх төрийн тусгай чиг үүрэг бүхий шүүхийн байгууллага хүний эрхийн баталгаа байх үндсэн зорилгоо хэрэгжүүлэх боломжгүй бөгөөд үндэслэлгүй болно. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гомдол гаргах тусгай журам тогтоосноор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай, бодитой, чирэгдэлгүй явуулах боломжоор хангасны зэрэгцээ шүүхээс гарч буй эдгээр актад хяналт тавих боломжийг мөн бүрдүүлсэн гэж үзэж байна. Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Дөчин наймдугаар зүйлийн 2-т “шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйл зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Харин Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т заасан “шүүхийн шийдвэрийг давж заалдах” Монгол Улсын иргэний эрхийг зөрчсөн эсэх асуудлыг илүү дэлгэрэнгүй авч үзэж болох юм. Үндсэн хуульд “давж заалдах эрх” гэж тусгагдсан ойлголт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд “давж заалдах гомдол гаргах” гэж тодорхойлогдсон байна. Давж заалдах эрх нь тухайн эрх зүйн маргааныг тасалж, хэргийг агуулгаар нь хянан хэлэлцэж гаргасан шүүхийн шийдвэрт хамааралтай ойлголт юм. Нөгөө талаар “давж заалдах” гэдэг нь тухайн шийдвэр гаргасан байгууллагын дээд байгууллагад хандах,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5