Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

563 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шүүхийн шийдвэрт гардаг давж заалдах гомдолтой адил гэж үзэх үндэсгүй юм. Энэ гомдол нь шүүхэд үүссэн иргэний хэргийг шийдвэрлэсэн байдалд биш харин шийдвэр гаргахад зайлшгүй шаардлагатай, шийдвэр гаргахаас өмнө урьдчилан явуулсан шүүхийн ажиллагаанд гардаг болно. Тухайлбал, шүүхийн харьяалал зөрчсөн, эсхүл тухайн хэргийг бодитой шуурхай шийдвэрлэхэд шаардлагатай гэж үзсэн тохиолдолд өөр шүүхэд хэргийг шилжүүлэх /20.1/, нотлох баримт бүрдүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй нотлох баримтыг хэргийн баримтаас хасах /38.9/г, хуульд заасан тодорхой үндэслэлээр иргэний хэрэг үүсгэх боломжгүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах /65.1.1-65.1.8, 65.1.10/, нэхэмжлэгчийн хүсэлтээр ирээдүйд гарах шүүхийн шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээ авах /69.1/, шүүгч болон шүүх хуралдааны зарим оролцогчийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэх /92.4/, шүүх хуралдаан дээр зөрчил гаргасан этгээдэд мөнгөн торгууль ногдуулах /97.1/, нэхэмжлэгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бол нэхэмжлэлийг буцаах /100.2/, хуульд заасан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх /80 дугаар зүйл/, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шалтгаан илэрвэл хэргийг хэрэгсэхгүй болгох /117 дугаар зүйл/, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид илэрхий алдаа байсныг тухайн шүүх бүрэлдэхүүн, эсхүл шүүгч залруулах /124 дүгээр зүйл/ зэрэг ажиллагаа нь шүүхэд үүссэн хэргийг эцэслэн шийдвэрлэдэггүй, нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй эсэхийг тодорхойлдоггүй, хэн нэгний гэм бурууг тогтоодоггүй, эрх зүйн маргааныг тасалдаггүй болно. Шүүх хуульд заасан дээрх бүх актуудаар шүүхэд хандсан этгээдийн маргааныг шийдвэрлэж байгаа биш харин тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай ажиллагааг явуулж байгаа юм. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэснээс хойш 60 хоног”-ийн дотор анхан шатны шүүх тухайн хэргийг хянан шийдвэрлэх үүрэгтэй. Шаардлагатай зарим тохиолдолд уг хугацааг 30 хүртэл хоног сунгах боломжтойгоор мөн зүйлийн 71.2-т заажээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5