562 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Гурав. 2007 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Улсын Дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбарт: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 2002 оны хуулийн 170 дугаар зүйлд “ИХШХШТ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт орж, улмаар энэ зүйлийн 2, 3, 4 дүгээр заалтууд хүчингүй болж, харин 170.1 дүгээр заалт доорх агуулгатай болжээ: “170.1. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, 38.9, 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, 92.4, 97.1, 100.2 дахь хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” /Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ Хуулийн энэ зүйлд өөрчлөлт оруулах болсон шалтгаан дээрх зүйлд шүүхийн зарим тогтоол, захирамж, шийтгэвэрт гомдол гаргаж болно гэж, заримд нь гаргаж болохгүй гэж тус тус заасан атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гардаг бусад тогтоол, захирамж, шийтгэвэрт гомдол гаргаж болох эсэхийг огт заагаагүйгээр үл ойлгогдох байдал гарч, шүүхийн практик тогтворжих боломжгүй байсан явдал юм. Харин эдгээр тогтоол, захирамж, шийтгэвэрт гомдол гаргах журам нь давж заалдах гомдол гаргах журмаас өөрөөр зохицуулагдах, гомдлыг тухайн шатны шүүхийн өөр бүрэлдэхүүн шийдвэрлэх, ийнхүү шийдвэрлэсэн тогтоол эцсийнх байх зэрэг зарчмын ойлголтууд нэмэлт, өөрчлөлт орсон хуульд хэвээр үлдсэн тул хүчин төгөлдөр хуульд тусгагдсан дээрх зохицуулалтын талаар тайлбар хийх нь үндэслэлтэй гэж үзлээ. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх зохицуулалт Үндсэн хуулийн ямар нэгэн зүйл, заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гардаг шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гомдол гаргах нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд тухайн иргэний хэрэгт хэлэлцэгдэж буй эрх зүйн маргааныг шийдвэрлэхээс өмнө хэрэгжлээ олж, дуусгавар болдог юм. Эдгээр тогтоол, захирамж, шийтгэвэрт гаргаж буй гомдлыг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5