561 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Тэгвэл 170.1-д заасан шүүхийн тогтоол нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх аливаа ажиллагааны талаар шүүх бүрэлдэхүүнээс гаргасан анхан шатны шүүхийн хуралдааныхаас бусад, түүнчлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчээс дангаараа гаргасан баримт бичиг буюу шүүгчийн захирамж гэж тус тус ойлгоно. Гуравдугаарт, 170.1 дэх хэсэгт заасан заалтын агуулга Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн бусад зүйл, заалттай нийцэж байгаа билээ. Тухайлбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн дагуу хэргийг нэг шүүхээс нөгөө шүүхэд шилжүүлэх талаархи шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжтай холбогдсон гомдлоо тухайн шатны шүүхэд гаргаж байх, мөн хуулийн 124 дүгээр зүйлд заасанчлан хэрэг үүсгэн хянан шийдвэрлэж энэ хуулийн 115, 116 дугаар зүйлд зааснаар шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах, хэргийг хэрэгсэхгүй болгохтой холбогдон бичгээр гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж нь илт үндэслэл муутай бол тухайн шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар өөрчлөх, эсхүл хүчингүй болгож байхыг хуульчилсан байдаг. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсгийн заалтыг хэрэгжүүлж ирсэн хугацаанд нарийвчлан зохицуулах шаардлагатай болсон юм. Иймд Засгийн газраас санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэж 2007 оны 8 дугаар сарын 3-ны өдөр баталжээ. Ийнхүү хуулийн дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, 65.1.4, 65.1.5, 65.1.10, 69.1, 80 дугаар зүйл, 92.4, 97.1, 100.2, 117, 124 дүгээр зүйлээс гадна 38.9, 65.1.1-65.1.3, 65.1.7, 65.1.8 дахь хэсэгт заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шүүхэд гомдол гаргаж байхаар нэмж өөрчлөн найруулав. Улсын Их Хурлаас 2007 оны 8 дугаар сарын 3-ны өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар дээр дурдсан 170 дугаар зүйлийн 170.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсон болно.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5