560 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл буюу өөрчлөх/-д заасан шүүхийн тогтоол, захирамжид гаргасан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж хуульчилсан билээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-ын “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” түүнчлэн Дөчин наймдугаар зүйлийн 2-ын “шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэл үгүй байна. Учир нь нэгдүгээрт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д болон Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д тус тус заасанчлан “шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ”. Мөн Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Шүүгч шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ хараат бус байж, гагцхүү Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хуульд захирагдана гэж заасныг баримтлан шүүх үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлаас 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдөр баталсан Шүүхийн тухай хууль нь шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуульчилсан материаллаг хууль болно. Ийнхүү материаллаг шинжтэй хуулийн тухай Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт агуулж байна. Тэгвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргааныг шүүх иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ийнхүү шийдвэртэй холбогдуулан гомдол гарсан тохиолдолд түүнийг нь хэрхэн шийдвэрлэх талаархи асуудлыг зохицуулж байгаа буюу иргэний процессын хууль билээ. Хоёрдугаарт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170.1 дэх хэсгийн дээрхи заалтад дурдсан гомдол нь дээд шатны шүүхэд хандаж гаргадаг давж заалдах болон хяналтын шатны гомдол биш болно. Учир нь түүнд иргэний процессын шинжлэх ухаанд шүүхээс иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлээд гаргасан баримт бичгийг ойлгоно. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гаргасан шийдвэрийн талаар давж заалдах шатны шүүхэд, эсхүл хяналтын шатны шүүхэд гомдлоо иргэн гаргах бүрэн эрхтэй билээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5