Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

559 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрсөн нөхцөлд давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх эрх бүхий дээд шатны шүүхэд гомдол гаргаж байгааг хэлнэ. Ийм учраас “гомдол”, “давж заалдах гомдол” хоёр нь эрх зүйн ялгаатай ойлголтууд болно. Гэтэл Үндсэн хуулиар тогтоосон давж заалдах гомдол гаргах эрхийг гуйвуулж, гомдол гаргах ойлголттой адилтган үзсэн нь буруу байна” гэжээ. Хоёр. Улсын Их Хурлын даргын 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 137 дугаар захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Р.Эрдэнэбүрэн Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн хариу тайлбартаа : Улсын Их Хурлаас 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн “170.1 Энэ хуулийн 20.1, 65.1.4, 65.1.5, 69.1, 80 дугаар зүйл, 92.4, 97.1, 100.2, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гаргасан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэсэн нэг дэх хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1 /хэрэг өөр шүүхэд шилжүүлэх/, 65.1.4 /нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжгүй байх/, 65.1.5 /нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан/, 69.1 /шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах/, 80 дугаар зүйл /хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх/, 92.4 /татгалзан гаргах эсэх асуудлыг хүлээн авах эсэхийг шийдвэрлэх/, 97.1 /хуульд зааснаар торгууль оногдуулж болох зөрчлийг шүүх хуралдаан дээр гаргасан бол уг хэргийг хянан шийдвэрлэж буй шүүх тогтоол, шүүгч шийтгэвэр гаргаж зөрчил гаргасан этгээдийг торгох/, 100.2 /нэхэмжлэгч түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаах/, 117 дугаар зүйл /энэ хуулийн 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10т заасан үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгох/, 124 дүгээр зүйл /хэрэг үүсгэн хянан шийдвэрлэж энэ хуулийн 115, 116 дугаар зүйлд зааснаар шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх /процессын/ ажиллагаа явуулах, хэргийг хэрэгсэхгүй болгохтой холбогдон бичгээр гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж нь илт үндэслэл муутай бол тухайн шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар хүчингүй болгох

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5