558 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т заасан “… шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй” хэмээх иргэдэд олгосон энэхүү эрхийг алдагдуулж, шүүхийн шийдвэрийг дээд шатны шүүхэд давж заалдах боломжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 болон 170.2 дахь заалтаар зориуд хаасан нь Үндсэн хуультай зөрчилдөж байна. Шүүхийн аливаа шийдвэрийг иргэд дээд шатны шүүхэд нь давж заалдах, хянуулах боломжоор бүрэн хангагдаж, энэхүү эрхийг эдлэх явдал иргэн бүрийн хувьд бүрэн нээлттэй байх учиртай. Ийнхүү давж заалдах гомдол гаргах иргэдийн эрхийг хязгаарлаж буй нь анхан шатны шүүхэд иргэний зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, дээд шатны шүүхэд хандах, шударга шүүхээр шүүлгэх, шүүхийн шийдвэрийг давж заалдах зэрэг Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүргэж, улмаар Үндсэн хуулийн агуулга, зарчмыг гуйвуулсан байна. Хоёр. Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2-т “Улсын Дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ” гэж заасан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.2 дахь заалт нь Үндсэн хуулийн энэхүү заалттай шууд харшилж байна. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гаргасан гомдлыг уул хэргийг хянан шийдвэрлэсэн тухайн шүүх шийдвэрлэж тогтоол гаргаснаар уг тогтоол эцсийн шийдвэр болж байгаа. Энэ байдлаараа Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь заалттай зөрчилдөж байна. Давж заалдах болон хяналтын шатны шүүхийн үндсэн үүрэг нь анхан шатны болон доод шатны шүүхийн аливаа тогтоол, шийдвэр, магадлал, шүүгчийн захирамж, шийтгэвэр зэрэг шүүн таслах ажиллагааны актуудын хууль ёсны болон үндэслэлтэй эсэх байдлыг хянан тогтоох, нөгөө талаар иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийг бүрэн хангахад оршино. Гурав.Төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр шүүхэд хандаж гаргасан өргөдлийг “гомдол” гэдэг. Давж заалдах гомдол гаргах гэдэг нь анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийг хэргийн зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5