557 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хүчингүй болгож өгнө үү” гэжээ. Мөн иргэн М.Түмэн-Өлзий Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө дараахь нэмэлт тайлбар хийсэн байна. Нэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д “…шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гаргасан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно”. Мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гаргасан гомдлыг хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх шийдвэрлэж тогтоол гаргана” хэмээн тус тус заажээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “иргэд …шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй” хэмээн заасан болно. Үндсэн хуулиар тодорхойлогдсон давж заалдах эрх нь шүүхийн шийдвэрийг иргэд хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд дээд шатны шүүхэд нь хандаж, давж заалдах гомдол гаргах замаар хэрэгжиж, илрэлээ олдог. Үндсэн хуулийн дээрх заалтын агуулгын дагуу Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Улсын Дээд шүүх нь Монгол Улсын шүүхийн дээд байгууллага бөгөөд хяналтын шатны шүүх мөн”, түүнчлэн уг хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “аймаг, нийслэлийн шүүх нь давж заалдах шатны шүүх мөн” гэж тус тус тодорхойлсон байна. Энэ бүгдээс үзэхэд иргэд шүүхийн аливаа шийдвэр, тогтоолыг аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах, харин хянуулах тухай гомдлыг Улсын Дээд шүүхэд гаргах ёстой ажээ. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170.1-д зааснаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж гарсан үед уг тогтоол, захирамжийг зөвхөн тухайн шүүхэд “гомдол” гаргаж хянуулах бөгөөд дээд шатны, өөрөөр хэлбэл, давж заалдах болон хяналтын шатны шүүхэд “давж заалдах гомдол” гаргаж хянан шийдвэрлүүлэх иргэдийн эрхийг хязгаарлан хаасан байна. Ингэснээрээ иргэдийн давж заалдах эрхийг тунхаглан тогтоосон Үндсэн хуулийн заалтыг шууд зөрчжээ. Шүүх болон шүүгчийн гаргаж болох алдаа зөрчлийг тухайн шатны шүүх засахгүй байх ойлголтын үндэс нь давж заалдах болон хяналтын шатны шүүн таслах ажиллагаа байдаг бөгөөд үүнийг дээд шатны шүүх хэрэгжүүлдэг.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5