556 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл эрхийг дотроо агуулж байдаг. Гурав. Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй” гэж заасан. Гэтэл иргэнд олгосон энэхүү эрхийг алдагдуулж шүүхийн шийдвэрийг дээд шатны шүүхэд давж заалдах боломжийг зориуд хаасан байна. Шүүх аливаа шийдвэрийг иргэд давж заалдах, хянуулах боломжоор бүрэн хангагдаж, энэхүү эрхийг эдлэх явдал иргэдийн хувьд бүрэн нээлттэй байх учиртай. Энэ нь шударга шүүхийн үйл ажиллагааны нэг гол тулгуур нөхцөл мөн хэмээн үзнэ. Ийнхүү давж заалдах гомдол гаргах иргэдийн эрхийг хязгаарлаж буй нь анхан шатны шүүхэд иргэний зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, дээд шатны шүүхэд хандах, шударга шүүхээр шүүлгэх, шүүхийн шийдвэрийг давж заалдах зэрэг Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүргэж байгаа юм. Дөрөв.Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан. Түүнчлэн Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Шүүхийн тухай хууль 2002 онд батлагдан гарсан. Уг хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Улсын Дээд шүүх нь Монгол Улсын шүүхийн дээд байгууллага бөгөөд хяналтын шатны шүүх мөн”, түүнчлэн уг хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “аймаг, нийслэлийн шүүх нь давж заалдах шатны шүүх мөн” гэж тус тус заажээ. Эндээс үзэхэд иргэд шүүхийн шийдвэрийг аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах, харин хянуулах тухай гомдлыг Улсын Дээд шүүхэд тус тус гаргах ёстой бөгөөд тэдгээрийг анхан шатны шүүхэд гаргах хууль зүйн үндэслэл алга байна. Ийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 болон 170.2 дахь заалт нь “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 болон 170.2 дахь заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван зургадугаар зүйлийн 14, Дөчин наймдугаар зүйлийн 1, Тавьдугаар зүйлийн 1, 2 дахь заалтыг тус тус зөрчсөн болохыг тогтоож,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5